Арьс шир гүн боловсруулдаг 22 үйлдвэрийг зарлав

Дотоодын зах зээлийг гүн боловсруулсан арьс ширээр хангахын тулд 2013 онд Засгийн газрын 394 дүгээр тогтоолоор “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох, хяналт тавих, тайлагнах журам” баталсан билээ. Өөрөөр хэлбэл, гүн боловсруулах үндэсний үйлдвэрт арьс, ширээ стандартын дагуу бэлтгэн тушаасан, малаа гарал үүслийн баталгаажуулалтад хамруулсан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох, хяналт тавих, тайлагнахтай холбоотой харилцааг зохицуулсан.

Тэгвэл эл “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох, хяналт тавих, тайлагнах тухай журам”-ын 3.1.1 заалтад арьс, ширийг гүн боловсруулдаг үйлдвэрийн жагсаалтыг жил бүр баталж, олон нийтэд зарлана гэж заасны дагуу Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос нэр бүхий 22 үйлдвэрийг танилцуулж байна. Үүнд:

1. Монгол шевро ХК
2. Дархан нэхий ХК
3. Мон-Ит булигаар ХК
4. Дархан минж ХХК
5. Их эргэлт ХХК
6. Мон-Ирээдүй ХХК
7. МЛТЖ ХХК
8. Буурал гол ХХК
9. Ерөөлт интернейшнл ХХК
10. Үе импекс ХХК
11. Эрдэнэчандмань ХХК
12. Батдүмбээ ХХК
13. Сүүдэртийн хөндий ХХК
14. Ялман ХХК
15. Хатан төгөл ХХК
16. Содон цуурай ХХК
17. Мөнх шинэ од ХХК
18. Гурван эрдэнэ тэмүүлэл ХХК
19. Хасар буян ХХК
20. Ганган эрдэнэ ХХК
21. Хөхөө төгөлдөр ХХК
22. Дэлгэрэх бат хул ХХК

Дээрхи үйлдвэрүүд нь арьс ширийг савхин гутал, хувцас, эдлэлийн зориулалтаар гүн боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрүүдэд нийлүүлдэг юм. Нэмэгдсэн өртөг ихээр шингэх чадвартай арьс ширний салбарын үйлдвэрүүдийг түүхий эдээ худалдан авах эргэлтийнх нь хөрөнгөөр дэмжиж, боловсруулах үйлдвэрт түүхий эдээ тушаасан малчинд урамшуулал олгосноор өнөөдрийн арьс ширний боловсруулалтын хэмжээ 2,67 сая байгааг 6,3 сая ширхэгт хүргэх боломжтой. Түүнчлэн одоогийн 1,5 сая ширхэг бүрэн боловсруулж бэлэн бүтээгдэхүүн болгож буй арьсыг 4,58 саяд хүргэж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 2 дахин буюу жилд дунджаар 25-50 хувь өсөх аж.

Тиймээс Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, ҮХААЯ-наас орон нутагт үйл ажиллагаа явуулж буй малчид, түүхий эд бэлтгэгчид, хоршоод хэрхэн урамшуулалд хамрагдах, түүхий эд бэлтгэх, арьс ширэнд анхан шатны тордолт хийх талаарх гарын авлага бэлтгэн хүргүүлж, 21 аймгийн бүх сумын төлөөллийг оролцуулсан сургалт зохион байгуулсан юм. Түүнчлэн түүхий эд бэлтгэлийн чиглэлээр ажиллах үйлдвэрийн төлөөлөгчдийг/2000 хүн/ сонгон ажлын байраар ханган гэрээ байгуулж, үнэмлэх, тамга олгож, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. 2014 оны эхний хагас жилд Мал хамгаалах сан, аймаг, нийслэл болон холбооноос ирүүлсэн материалыг хянаж, “Үндэсний үйлдвэрт стандартын дагуу бэлтгэсэн арьс, шир тушаасан малчинд урамшуулал олгох тухай” ҮХАА-н сайдын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/61 дугаар тушаалаар 19 аймгийн 29811 малчинд нийт 2 тэрбум 711 сая 691 төгрөгийн урамшуулал олгоод байна. Энэ оны 2 дугаар хагас жилд олгох 300 орчим сая төгрөгийн урамшууллын баримтыг баталгаажуулж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин