Найзыгаа буудаж хөнөөсөн этгээдийн шүүх хурал хойшилжээ
Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр “Mustang” баарны гадна өнгөрсөн оны аравдугаар сардиргэн М автомашиндаа зургаан удаа буудуулж амиа алдсан хэрэг гарсан.
Тус хэргийг түүний найз А.Мэндбаяр гэгч үйлдсэн бөгөөд түүнд 25 жилийн хорих ялыг, чанга дэглэмтэй насанд хүрсэн эрэгтэйчүүдийнхорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар давж заалдах шатны шүүхээр ч ялыг нь хэвээр үлдээсэн байдаг.
Харин өнөөдөр түүнд холбогдох хэргийг Дээд шүүхээр хэлэлцэх байсан ч хохирогчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр ирэх сарын 03-н хүртэл хойшилжээ. Учир нь хохирогчдын нэг өмгөөлөгч нь гадаадад ажилтай яваа гэнэ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ