Цэргийн үлээвэр хөгжим үүсч хөгжсөний ой болж байна
Монгол Улсад цэргийн үлээвэр хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү ойд зориулсан Эрдэм шинжилгээний хурал болон үзэсгэлэн өнөөдөр 14.30 цагаас Хөгжим бүжгийн коллежийн хурлын танхимд болох аж.
Энэхүү хуралд цэргийн салбараас төрсөн урлагийн шинжлэх ухааны доктор Л.Эрдэнэчимэг, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч, доктор С.Соронзонболд нарын найман эрдэмтэн эртний үлээвэр хөгжмөөс эхлээд өнөөгийн үлээвэр хөгжим хүртэлх сонирхолтой баримт, судалгаа хийснээ олон нийтэд тайлагнах юм байна.
Монголын цэргийн үлээвэр хөгжмийн нэгэн зууны түүхийг өгүүлэх энэхүү сонирхолтой арга хэмжээнд Цэргийн хөгжмийн сургууль, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга зэрэг урлагийн байгууллагынхан хүрэлцэн ирэх ажээ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ