МУБИС-ын оюутнууд хоёр сар амрахаар болжээ
Төрийн өмчит их, дээд сургуулиудад салбарын яамнаас боловсролын шинэчлэлт хийж байгаа билээ. Шинэчлэлийн хүрээнд МУБИС нь сургалтын гурван улиралтай болгосон бөгөөд намрын улирлын хичээл наймдугаар сарын 18-нд эхэлсэн юм.
Дээд боловсролын тухай хуулиар бол 15-16 долоо хоногоос доошгүй хугацаанд хичээллэх ёстой гэж заасан байдаг. Тиймээс тус сургуулийн оюутнууд арванхоёрдугаар сарын 5-наасэхлэн амарч, хоёрдугаар сарын 1-нд хичээлдээ орох аж.
Харин хаврын улирлын хичээл тавдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ