Өнөөдөр дэлхийн 00-ийн өдөр
Анх 2001 оны 11 дүгээр сарын 19-нд Дэлхийн 00-ийн холбоо байгуулагдсан. Түүнээс хойш жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн 00-ийн өдөр” хэмээн тэмдэгдэх болжээ.
Дэлхий дээр 2,5 тэрбум хүн сайжруулсан ариун цэврийн байгууламжийн дутагдалтай амьдарч байгаагаас1,1 тэрбумнь ил задгай бие засдаг гэсэн тооцоо байна. Ил задгай бие засах нь байгаль орчин, нийгэм эдийн засгийн байдалд ихээхэн сөрөг нөлөөтэй төдийгүй ийм орнуудын 0-5 хүртэлх насны хүүхдийн нас баралт хамгийнөндөр байдаг аж. Түүнчлэн гурван эмэгтэй тутмын нэг нь бие засах газаргүй байгаа ба үүний улмаас охид бүсгүйчүүдийн хувийн нууц алдагдажичгүүртэй байдалд орох улмаар хүчирхийлэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.
Манай улсын нийт хүн амын 65% нь,нийслэлийн хүн амын 63% нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд амьдарч байна. НЭМГ-аас 2011 онд хийсэн судалгаагаар нийслэлийн хүн амын 63% нь гэр хороололд амьдарч тэдгээрийн 85- 89% нь стандартын шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон болон бохир усны цооногтой хоногт 583,2 мянган/ л шингэн хаягдал ялгаруудаг болох нь тогтоогдсон байна.
Ихэнх улсууд энэхүү тэмдэглэлт өдрөөр ариун цэврийн байгууламжийн дутагдалтай байдалд тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив цуглуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг бол зарим нь энэ өдөр улс орныхоо хэмжээнд жорлон, ариун цэврийн байгууламжийн асуудлыг сайжруулахад анхаарлаа хандуулдаг юм.
Энэ жилийн хувьд “Тэнцвэрт байдал ба Эрхэм чанар” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ