Өрх толгойлсон эмэгтэй гэртэй болжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсээс “Сайн үйлсийн аян”–ы хүрээнд “Гэр бүлийг дэмжих 15 хоногийн аян”-ыг зохион байгуулсан юм. Аяны хүрээнд 5-р хорооны иргэн О.Алтанцоож, Б.Баясгалан нарт туслалаа.
Тус хэлтсээс болон “Үмидэм” компаниас өрх толгойлсон О.Алтанцоож гэх эмэгтэйг сонгон иж бүрэн тавилга, шал, хана туурга бүхий дөрвөн ханатай гэр олгосон юм. Мөн тус хорооноос ИТХ-д сонгогдсон төлөөлөгч А.Түмэннасан, “Мега сель Энх төв”, “Фунтик” дэлгүүрүүд сэтгэлийн дэм хайрлаж, эд материалын туслалцаа үзүүлсэн аж.
Харин өрх толгойлсон эмэгтэй, дөрвөн хүүхдийн ээж Б.Баясгаланд 25 килограммын гурил, цагаан будаа, ургамлын тос, түлээ нүүрсийг иргэдийн зүгээс өгсөн юм. Түүнчлэн амьжиргааны түвшнээс доош орлоготой боловч хүүхдүүдээ сурч боловсрох нөхцөл боломжийг бүрэн хангаж, сургууль завсардуулахгүйг хичээдэг ээжид “Таван толгой” компанийн ажилчид хүүхдийн хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасыг гардуулан өгчээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ