Орлогын 30 хувийг төвлөрүүлнэ
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулиудтай холбогдуулан Сангийн яамнаас мэдээлэл хийлээ.
Төсвийн орлогыг бүрдүүлэгч зэс, нүүрсний олон улсын зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс төсөвт учирч болзошгүй эрсдлийг бууруулах зорилгоор тэнцвэржүүлсэн үнэ, зах зээлийн үнийн зөрүүгээс үүсэх орлогыг Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлэх юм байна.
Түүнчлэн Засгийн газраас 2015 онд эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн, энгийн, ойлгомжтой татварын орчин бүрдүүлэх, тогтвортой байдлыг хангах бодлогыг үргэлжлүүлэх юм.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах замаар төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах арга хэмжээг авахаар төлөвлөж байна. Ингэхдээ Засгийн газраас орлогын нэр төрөл бүрд шинжилгээ хийж, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, татварын бааз суурь, хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээ, олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас зарласан ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүний үнийн таамаглал зэргийг нарийвчлан судалж учирч болзошгүй эрсдлийг харгалзан тооцсон гэлээ. Мөн Газрын тосны тухай хуулийн дагуу Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрт нэмж газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувийг төвлөрүүлэн ажиллах ажээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ