Зэрэглэл тогтоох үйлчилгээг нэвтрүүлнэ

Мүдис /Moody`s/ агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөлөө, буурууллаа, Монгол Улсын томоохон банкуудын зээлжих зэрэглэл өөрчлөгдлөө гэсэн мэдээллүүд ойр ойрхон цацагдах болжээ. Олон нийт болон санхүүгийн салбарынхан ч энэ талаар багагүй ойлголттой болж эхэллээ. Зээлжих зэрэглэлийн байгууллага нь хөрөнгө оруулалтыг татаж буй банк болон үнэт цаас, бонд нь хүлээсэн санхүүгийн үүргээ хугацаандаа барагдуулж чадах эсэх магадлалын төсөөллийг хөрөнгө оруулагчдад хамгийн бодитойгоор өгч чадах үйлчилгээ үзүүлдгээрээ санхүүгийн зах зээлийн хамгийн эрэлттэй бөгөөд чухал, үндсэн үйлчилгээг үзүүлэгч нь болдог.

Харин өнөөг хүртэл Монгол Улсад зээлжих зэрэглэлийн байгууллага үүсч хөгжөөгүй байгаа нь хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа, хөрөнгийн зах зээл идэвхижихгүй байгаа шалтгаануудын нэг юм. Иймээс Зэрэглэл тогтоох үйлчилгээг санхүүгийн зах зээлд нэвтрүүлэхэд Санхүүгийн зохицуулах хорооноос онцгой анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж эхлээд байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ