БНХАУ-ын иргэн чонын арьс их хэмжээгээр хил гаргахыг завджээ

Өчигдөр /10.28/ гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газраар 17 ширхэг чонын арьс хууль бусаар хил давуулах гэж байгаад баригдсан хэрэг гарчээ.
Улаанбаатар-Бээжин чиглэлийн онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэний эд зүйл, ачаа тээш, авч явсан цүнхийг шалгахад дээрх хэрэг илэрсэн байна. Одоогоор уг хэргийг үйлдсэн этгээдийг саатуулаад байгаа юм байна.
Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар гадаадын иргэдийн ачаа тээшинд эрсдэл тооцон ажилласнаар багагүй зөрчлийг илрүүлэн ажиллаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ