УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан бүдүүн дарга нарт "гүзээний" сануулга өглөө
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Сумаас сум руу явах замдаа биеийн тамир, дасгал хөдөлгөөн хийж явах ч сайхан шүү. Аймгийн дарга нарыгаа гэдэсгүй болгох хөдөлгөөн өрнүүллээ. Бас хөөрхөн шагналтай” хэмээн фэйсбүүк хуудсандаа оруулжээ
Тэгээд нээрээ л гүзээтэй голдуу, бүдүүн дарга нарын дасгал хийж байгаа маягтай зургийг оруулсан байна.
Хөдөө, хот гэлтгүй олонх дарга нар иймэрхүү л бүдүүн, бүдүүн болсон нь ямартай ч орчин үеийн хэв маяг биш нь ойлгомжтой. Баяр ёслол, угталт, үдэлтээр ихэвчлэн хорхог, боодог, хонины тарган мах зооглодог дарга нар дасгал, хөдөлгөөн хийхгүй байхаар бүдүүн болохоос өөр яах билээ.
Нэг ёсны Монголын дарга нарын нийтлэг хэв маяг тийм л болсон. Үүнийг хөнгөхөн хэлбэрээр гаргаж тавьсан нь сэтгүүлч мэргэжилтэй Л.Энх-Амгалан гишүүний авьяас гэлтэй. Юутай ч тэрбээр бүдүүн дарга нарыг гүзээтэйтэйгээ тэмцэх хэрэгтэйг санууллаа. Хэнбугай юуны дарга байлаа ч тухайн орон нутагтаа ямар нэг байдлаар үлгэрлэх хэрэгтэй. Тиймээс нэг хэсэг нь өнөөгийн нийгэмд нийтлэг хэв маяг болоод байгаа бүдүүн гүзээтэй тэмцэж үлгэрлэвэл зүйтэй санаа байж болох мэт.
Эх сурвалж: gereg.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ