Гэртээ орсон хулгайчийг бариад 1 жил 6 сар хоригдох ял авчээ
Гэртээорсон хулгай хийж байсан хулгайчийг барьсан боловч түүнийг биологийн үхэлд ортол зодсон хэргээр гэрийн эзэнд 1 жил 6 сар хоригдох ял оноосон хэрэг Солонгос улсад бүртгэгдлээ.
Кангванду аймагт амьдардаг иргэн Ким нь (23)хэрэг гардаг оройн буюу өнгөрсөн 3 сарын 13-ны 03.00 цагт гэртээ ирсэн бөгөөд энэ үед түүний гэр бүлийнхэн нь 1 давхартаа унтаж байсан ажээ. Тэрээр тэднийг сэрээхгүйн тулд чимээ гаргалгүй 2 давхар дахь өөрийн өрөөндөө орохдоо үл таних 50 орчим насны хүн түүний өрөөнийн шүүгээнүүдийг ухаж байхыг харсан байна. Иргэн Ким нь хажуудаа байсан хувцасны хатаагч өлгүүрийг авч хулгайчийг цохин барьж чадсан даруй цагдаа дуудан хүлээлгэн өгсөн ажээ.
Гэвч хулгайчийн тархи ихээхэн гэмтэж, тэрээр одоо болтол сэрэхгүй биологийн үхэлд ороод байгаа бол хүйтэн зэвсэггүй хулгайчийг барихдаа хүнийбиед аюултай зүйл хэрэглэж, эрүүл мэндийг нь хохироосон хэргээр хулгайчийг барьсан гэрийн эзэнд 1 жил 6 сарын ял оноожээ. Өөрөөр хэлбэл хувцас хатаагчийг амь насанд аюултай зүйл хэмээн үзэж хулгайчийн талд шийдвэр гарсныг олон иргэд дургүйцэн хүлээн авч байгаагаа интернэтээр дамжуулан мэдэгдэж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ