“Нэхмэлийн шар”-ын оршин суугчид эсэргүүцлээ илэрхийллээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийнII, III хорооны иргэд өчигдөртус дүүргийн засаг дарга Ж.Ганхуягийг эсэргүүцэж, ашиг сонирхлынзөрчил гаргахгүй байхыгхүссэн юм.

Тодруулбал ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг нурааж дахин барилгажуулах ажлын хүрээнд эхний ээлжинд ХУД-ийн Нэхмэлийн шар байрнуудыг нураахаар болсон. Тус байрны оршин суугчид ч барилгыг буулгаж шинээр барилгажуулахыг дэмжиж байна. Харин Нэхмэлийн шар байрнуудад төсөл хэрэгжүүлэх компаниуд маргаантай байгаагаас ажил удааширч байгааг иргэд хэлж байна.

ХУД-ийн аравдугаар байрны оршин суугч Ч.Чимэд-Отгон:Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл иргэдтэй уулзах үедээ 10м2 талбайгаа нэмж ав, барилга баригдах хугацаанд байр түрээслэх мөнгөө ч хангалттай ав, тэгээд үлгэр жишээхороолол бариул, бид эхлээд шалгаруулаад өгье, хэрэв та нарт таалагдахгүй болта нарын дэмжиж оруулж ирсэн компанийгчинь бид дэмжээд өгье гэж байсан.Тэгтэл энэ нь ажил хэрэг болохгүй байна.Оршин суугчдын 85 хувь нь “Фүжи холдинг”-оор бариулахыг дэмжсэн. Яагаад гэхээр 8м2-ыг нэмж өгөөд, 00-ын өрөө нь гадаа биш гэртээ байхаар шийдэж өгч байгаа болохоор оршин суугчид таатай хүлээж авсан.Тэгтэл яг сонгон шалгаруулалтан дээр хоцорч орсон “Орчлон констракшин” ажлыг авах гээд байгаа юм. Энэ нь нэг хардлагыг төрүүлж байгаа юм. Сонгон шалгаруулалтыг даргалж байгаа ХУД-ийн ЗДЖ.Ганхуяг нь “Орчлон констракшин”-ы захиралГанхуяг нар нь баз хүргэн гэсэн. Тэгээд ингэж ашиг сонирхолын зөрчил гаргаж байна гэж үзэж байна.” гэдгийг хэлэв.

Оршиг суугчдийн хувьд халаалтгүй, 00 нь гадаа байдаг асуудлыг шийдэж, м2-ыг нь нэмж, 100 жилийн баталгаа өгч байгаа болохоор “Фүжи холдинг”-ийгсонгосон аж. Тэд өөрсдийнхөө сонгосон газраар л байшингаа бариулна,тэмцлээ үргэлжилүүлнэ гэдгээ мэдэгдсэн.Улмаархотын мээр Э.Бат-Үүлд хандан мэдэгдэл хүргүүлсэн байна.

Оршин суугчдад төсөл хэрэгжүүлэгч компани 2,5 жилийн түрээсийн төлбөр олгох юм байна. Нэхмэлийн шар байрнуудад 300 гаруй өрх амьдарч байгаагийн 20 орчим хувь нь байраа суллан түрээсийн мөнгөө авч нүүсэн гэдгийг оршин суугчид хэлж байлаа.













































А.Баярмаа

Эх сурвалж: www.dorgio.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин