Э.Бат-Үүл МоАХ-нд хамтран ажиллах санал тавилаа

Монголын Ардчилсан холбоо/МоАХ/-ны Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж АН, МАХН-ын дарга нарын байгуулсан хамтын ажиллагааны гэрээний асуудлыг хөндлөө. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл ирж байр сууриа хуваалцаад, хамтран ажиллах санал тавив.

Тэрбээр “Н.Алтанхуяг Ардчилсан намыг бүрэн мэдэлдээ байгаа хувийн байгууллага шиг авч үзсэн. Ийм санаа сэтгэлтэй хүнийг намын дарга байлгах шаардлагагүй. 1990 оны ардчилсан хувьсгалын ололтууд эрсдэлд орж, унтрах аюул нүүрлэлээ” гэдгийг сануулж байв. Энэ саналыг сонсоод Удирдах зөвлөлийн гишүүд ч ижил бодолтой байгаагаа илэрхийлж, орон нутгийн Ардчилсан намын хороо, гишүүд дэмжигчид үймж байгааг дуулгасан. Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-г хуралдуулалгүй удсан, Үндсэн хууль зөрчсөн үйлдэлдээ уучлал гуйгаад л өнгөрдөг, намын дүрмээ уландаа гишгэж, авлигын “Загалмайлсан эцэг” гэгддэг хүнтэй нийлсэн гэдгээс ч илүү олон шалтгаанаар Н.Алтанхуягийг огцруулах үндэслэл буй аж.

Э.Бат-Үүлийн хэлснээр “МоАХ-ноос Ардчилсан нам үүсч байгуулагдсан тул алдахад нь залруулж, ялагдахад нь урам өгч ирсэн. Энэ удаа ардчилал аюулд орсон учраас Нийслэлийн Ардчилсан нам МоАХ-тай хамтран ажиллах санал гаргаж байна” гэсэн юм.

Удахгүй Нийслэлийн АН-ын Зөвлөлдөх хороогоор хамтран ажиллах гэрээний төслийг бэлдэж ирүүлэх бол тэр үед нь МоАХ-ны Удирдах зөвлөл дахин хуралдахаар тогтлоо. Өчигдрийн байдлаар МоАХ-ны нийслэл, орон нутгийн салбар зөвлөл, нэгдлүүдээс 20 орчим мэдэгдэл ирсэн төдийгүй, нэмэгдсээр байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин