Германы хөлбөмбөгчин Клозег дууриах гэж тонгорч унаад нас баржээ
Энэтхэгийн хөлбөмбөгийн лигийн тоглолтын үеэр нэгэн тоглогч гоол оруулсан баяраа тэмдэглэх гэж байгаад гэмтэл авчээ. Энэ хөлбөмбөгчинг Питер Биаксангзуала гэдэг бөгөөд хагас хамгаалагчийн байрлалд тоглодог юм байна.
Тэрбээр мягмар гаригт лигийн тэмцээнд гоол оруулсныхаа дараа сальто эргэх гэж байгаад толгойгоороо хүчтэй савж унажээ. Улмаар эмнэлэгт хүргэгдсэн ч тав хоногийн дараа буюу өнгөрсөн ням гаригт нас барсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ