Харь гарагийн бүсгүйтэй секс хийж, хүүхэдтэй болсон гэж мэдэгдлээ (18+)
АНУ-ын Нью-Жерси мужийн Хобокен хотод амьдардаг зураач Дэвид Хаггинс харь гарагийнхантай уулзаж байсан хэмээн мэдэгдлээ.
Одоо Дэвид 70 настай. Түүнийг нэг бус удаа харь гарагийнхан хулгайлж байжээ. Тэр бүү хэл Хавирган сар нэртэй харь гарагийн бүсгүйтэй анх удаа секс хийж, зандан биеэ гээсэн гэнэ.
Дэвидийг хамгийн анх 8 настай байхад харь гарагийнхан хулгайлсан бөгөөд энэ нь насан турш үргэлжилсэн юм байх.
“Анх би харь гарагийнхныг харах үед тэдний дунд хачин биетүүд байсан юм. Саарал, үсэрхэг залуу эр яг шавьж шиг байсан. Тэд миний унтлагын өрөөнд ирсэн, дараа нь бид дээш хөөрлөө” гэж Дэвид дурслаа.
Тэр 17 настай байхдаа анх харь гарагийн бүсгүйтэй энгэр зөрүүлж, маш хүчтэй мэдрэмжийг амсчээ. Дэвид нэг удаа ой дотуур нуур луу явж байтал харийн хүүхэнтэй тааралджээ. Түүнийг Хавирган сар гэдэг бөгөөд модон дээр сууж байлаа. Хавирган сарыг анх харахад дэлхийн бүсгүйчүүдтэй адилхан, зөвхөн маш том хар нүдтэй, эрүү нь шовх, цонхигор нүүртэй гэнэ. “Тэр хувцсаа тайлахад би бас тайлсан. Намайг газарт хэвтэхэд тэр миний дээр гарлаа. Яагаад чухам надтай ийм юм тохиолдсоныг мэдэхгүй” гэж Хаггинс ярьж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ