Модон таталтын дэлхийн аваргаас нэг алт, гурван мөнгө, есөн хүрэл медаль хүртлээ

      Киргизстан Улсын нийслэл Бишкек хотноо арваннэгдүгээр сарын 30-аас, арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд өсвөр үе, насанд хүрэгчид, үнэмлэхүй жингийн  модон барилдаан буюу мас-рестилингийн VI удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 39 орны 265 тамирчин 23 жингийн ангилалд өрсөлдөв. Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн шигшээ баг тамирчид нэг алт, гурван мөнгө, есөн хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэй:

65 кг-д Ц. Пүрэвсүрэн мөнгөн медаль.

70 кг-д М.Алтайбаатар хүрэл медаль.

90 кг-д И.Буяндалай хүрэл медаль.

-125 кг-д Б.Мөнхтүшиг хүрэл медаль.

+125 кг-д М.Төрбат хүрэл медаль.

Эмэгтэй:

65 кг-д Д. Энхжаргал хүрэл медаль.

85 кг-д Б.Дашням хүрэл медаль.

+85 кг-д Б.Эрдэнэтуяа хүрэл медаль.

Өсвөр үеийн хөвгүүдийн:

60 кг-д Б.Сүхбат мөнгөн медаль.

70 кг-д О.Баттүшиг хүрэл медаль.

-80 кг-д У.Нарантогтох алтан медаль.

-80 кг-д Б. Гарьд хүрэл медаль.

Өсвөр үеийн охидын:

60 кг-д Э.Орхонтамир мөнгөн медаль тус тус хүртсэн байна. Мөн энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн өсвөр үеийн шигшээ баг тамирчид багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарч хүрэл цомын эзэд боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ