Шоронг уушийн газартай андуурчээ

АНУ-ын Мичиган мужийн оршин суугч нэгэн эмэгтэй согтуурсан үедээ шоронг уушийн газартай эндүүрсэн байна. 39 настай тэр бүсгүй шоронгийн дотогш нэвтрэхийг оролдсон тул саатуулагджээ. Хэрэг явдал Пау Пау гэдэг хотод ням гаригт шилжих шөнө болсон гэнэ. Тэр эмэгтэй нэгэн уушийн газар архидаж суугаад өөр газар очихоор шийджээ. Машиндаа суугаад найз залуу нь хүлээн сууж буй өөр баарыг зорьсон аж. Гэвч замдаа хоёр барилгын наана зогсоод шоронгийн зогсоол дээр дөрөө мултлав. Шоронгийн дотогш нэвтрэх гэж ихэд чармайсан тул хууль сахиулагчид яаралтай ирж түүнийг номхруулсан байна.

Түүнээс сорил автал цусанд нь агуулагдах ёстой согтууруулах ундааны хэмжээ хоёр дахин их байжээ. Эмэгтэй баривчлагдсан бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэгт буруутгагдав. Эх сурвалж : www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Уржигдар 08 цаг 29 мин