Байлдааны онгоцнуудтай зэрэгцэн биеэрээ тэнгэрт ниссэн нь
Швейцарийн алдарт зохион бvтээгч, цэргийн нисгэгч асан Jet Man (реактив хvн) гэдгээрээ алдартай Ив Росси (Yves Rossy) нь ээлжит ер бусын нислэгээ vйлджээ. Тэрээр єєрийн гараар зохион бvтээсэн 2 метрийн урттай далавчаараа жилийн жилд олныг гайхшруулсан нислэг vйлддэг ахмад нисгэгч билээ. Ив Росси нь єєрийн гараар бvтээсэн цор ганц реактив далавчаа 52 насандаа баймгvй чийрэг биендээ зvvгээд, Альпын нурууд дээгvvр Швейцарийн батлан хамгаалах яамны байлдааны онгоцнуудтай зэрэгцэн, 220 км/цагийн хурдтай нисчээ.
Энэхvv vйл явдлын дэлхийн бараг бvх мэдээллийн хэрэгслvvд зэрэг шууд дамжуулсан байна.
Та энэ хvний талаар мэдэхгvй бол, одоо мэдээд авахад илvvдэхгvй. Тvvнийг Ив Росси буюу Jet Man гэдэг, 52 настай.
Тvvний анхны нислэг нь 2006 онд Швейцарт болсон. Тэр vед Jet Man нь агаарт 6 минут, 9 секунд байжээ. “Нисдэг хvн” маань 2 метр орчим урттай реактив далавчтайгаа 2300 метрийн єндєрт нисэх онгоцны тавцангаас vсэрч, чєлєєт уналт хийж байх vедээ 4 реактив хоолойгоо асаасан байна.
2008 оны 9 сарын 26-нд Ив Росси нь Ла-Маншын дээгvvр 9 минут 7 секундын хугацаанд амжилттай нисч єнгєрєхдєє 299 км/цагийн хурдтай явж, дээд амжилт тогтоосон. Дараахан нь буюу 2008 ондоо багтаад тэрээр Альпын нуруудын дээгvvр ниссэн байна. Тэр vед Ив Росси-гийн дээд хурд нь 304 км/цагт хvрчээ.
Нисэх vеийн гайхалтай мэдрэмж тvvний царайнаас илт.
4 реактив хєдєлгvvртэй энэхvv цор ганц, ер бусын далавч нь тvvнд яг л шувуу шиг нисэх боломжийг олгодог.
Далавчийг арай ойроос харахад.
Ив Россын энэхvv бvтээл нь 55 кг орчим жинтэй бєгєєд 300 км/цаг хvртэл хурдлах чадвартай.
Швейцэрийн зохион бvтээгч Ив Росси нь нисэх бvртээ нєхцєлєє улам хvндрvvлдэг. Энэ удаад тэрээр алдарт далавч болон ємсгєлєєрєє зэвсэглээд, Альпын нурууд дээгvvр байлдааны L-39C Albatros онгоцнуудтай ижил хурдтай ниссэн байна.
Тэрээр нисдэг тэргээр агаарт гарч, тохиромжтой цаг ирмэгц ихэмсэгээр доош vсэрчээ.
Реактив хєдєлгvvрvvдээ асаасныхаа дараа тэрээр онгоцнуудтай зэрэгцэж очсон байна. Швейцарийн Альпын нурууд дээгvvр хийсэн нислэг нь 10 минут vргэлжилжээ. 220 км/цагийн хурдтай явсан “нисдэг хvн” маань газраас 1,5 км-ийн єндєрт нисгэгчийн уран vзvvлбэрийг толилуулахаа бас мартаагvй байна.
Байлдааны бэлэн байдалд: Зургийн наад талд “нисдэг хvн”, харин цаана нь байлдааны хоёр онгоц байна.
Ив Росси – гийн далавчны шатахуун дуусахад тэрээр шvхрээ дэлгэж, зєєлєн газарджээ.
Мэдээж “Реактив хvний” бvх нислэг амжилттай болж байгаагvй. 2009 оны 11 сард тэрээр Марокко-гоос Испанируу нисэж байхдаа замынхаа голд буюу Гибралтарын цутгалангийн дээр унахад хvрчээ. Аз болоход тэр vед ямар нэгэн гэмтэл аваагvй байна.
Эх сурвалж: caak.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ