Биокомбинатад оюутнуудыг барьцаалж, хөнөөсөн этгээдийн хэргийг хянаж байна
Өнгөрсөн тавдугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буюу “Цэцэрлэгжилт” компанийн хашаанд согтуурсан үедээ хүний аминд хүрч, дадлага хийж байсан арван оюутныг барьцаалж, “Ална” хэмээн сүрдүүлсэн хэрэг гарсан билээ. Хэргийг Дорнод аймгийн харьяат 25 настай М гэгч залуу үйлдсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон.
Тэрбээр Мод үржүүлгийн газрын ажилтан байсан бөгөөд хамт ажилладаг хоёр залуутайгаа архи ууж, дээрхи хэргийг үйлдэхдээ 35 настай Ж-ийн толгойд хүнд төмрөөр цохин амийг нь хөнөөсөн байжээ. Мөн нөгөө ажилтныхаа биед гэмтэл учруулсан байна. Ингээд цагдаагийн ажилтнуудыг очих үеэр оюутнуудыг барьцаалсан байдаг. Тэгвэл уг хэргийг шалгаж дуусаад прокурорын газраас яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар харьяа дүүргийн шүүхэд шилжүүлсэн байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ