Ким Ир Сен насаа уртгасгахын тулд залуу охидын цусыг ашигладаг байжээ
БНАСАУ-ыг үндэслэгч, хувьсгалын эцэг гэгддэг Ким Ир Сен насаа уртгасгахын тулд 20 хүртлэх настэй, эрүүл чийрэг биетэй охид, залуусын цусыг сэлбэн ашигладаг байсан тухай түүний экс эмч ярьжээ.
Их удирдагч 1994 онд 84 насандаа өөд болсон бөгөөд түүний хувийн эмчээр ажиллаж байсан хүн хоёр жилийн дараа БНСУ руу дүрвэсэн байна.
Ким Ир Сены ач хүү, өнөөгийн Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны хэт таргалалт эрүүл мэнддэд нь сөргөөр нөлөөлөх болсон тухай өнгөрсөн сарын эхнээс хэвлэлүүд мэдээлсэн юм. Түүнийг БНХАУ-д очиж ходоодоо тайруулах мэс засал орсон гэх цуу яриа тархав.
Тэрбээр Швейцарьт сурч байхдаа тус улсын үндэсний бүтээгдэхүүн болох “Emmental” бяслагт дуртай болсон. Улсдаа очсоныхоо дараа ч энэхүү илчлэг ихтэй бүтээгдэхүүнийг хэрэглэх болсноор биеийн жин нь нэмэгдэж, алхаж явахад хүндрэл учирчээ.
Харин түүний эцэг Ким Чен Ир зүрхний асуудалтай байсан. Ким Ир Сенийг нас барсны дараа улсынхаа төрийн жолоог гартаа авсан тэрбээр олон цагаар ажилладаг байсны улмаас зүрхний өвчин нь хүндэрсэн гэж эмч Ким ярьсан байна.
Тэрбээр “Ким Ир Сен улсаа урт хугацаанд удирдахын тулд өөрийн эрүүл мэндийн төлөө шаардлагатай бүхний хийж байлаа. 100 наслахад эрүүл саруул байх нь түүний зорилгын нэг болоод байсан” гэжээ.
Эх сурвалж: www.photonews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ