Та хеликобактеритай юу?
Анх 100 жилийн өмнө ходоодонд нян байдаг юм байна гэдгийг илрүүлсэн боловч энэ нь ходоодны үрэвсэл үүсгэдэг гэдгийг бүр хожим 1970-аад онд судлан тогтоожээ. Энэ бактери нь удамшихгүй, өтгөн-ам, ам-ам гэсэн замаар халдварлана. Өтгөн, бөөлжис, ундны усанд олон хоногоор байх чадвартай.
Гол горхи, усан санд тогтмол сэлдэг, урсгал уснаас уудаг, түүхий хүнсний ногоо идэж хэрэглэдэг хүүмүүс халдвар авах магадлалтай. Эмнэлгийн ажилчдын хувьд ходоодны шүүстэй шууд тулж харьцдаг хүмүүс болох дурангийн эмч, дурангийн жижиг хэрэгслүүдтэй харьцагч дунд мэргэжилтэн нар халдварт өртөх, халдвар дамжуулах эрсдэл өндөртэй ажээ.
Хэрэв танд дараахь шинж тэмдэг илэрвэл лабораторид хандаарай.
-Уруул омголтох
-Батгаших
-Цээж хорсох
-Ходоод орчмоор хатгуулах
Хеликобактерийг лабораториор тоолж тодорхойлдог юм. Тоолоход 15-аас бага гарсан үед эмчилгээ хийхгүй, 15-60 хооронд гарсан боловч эмнэлзүйд шинж тэмдэг илрэхгүй бол эмийн эмчилгээ хийх шаардлагагүй. 60-аас дээш гарсан тохиолдолд хавсарсан эмийн эмчилгээг эхлэх шаардлагатай. Амоксициллин 1гр-аар өдөрт 2 удаа, клатримицин 500 мг-аар өдөрт 2 удаа, омепразол 20 мг-аар өдөрт 2 удаа, нийт 14 хоног ууна. Энэ бол эмч нарын хамгийн эхний сонголтын гурвалсан эмчилгээ юм.
Prevpac гэсэн нэрээр дотор нь энэ 3 эмийг багтаасан шинэ эмийн хэлбэр ч гарсан байгаа. Хэрвээ тухайн хүн пенициллинд харшилтай бол амоксициллины оронд метронидазолыг хэрэглэж болно. Энэ бол хамгийн хялбар эмчилгээний арга.
Ходоодны уг бактери нь сэнс шиг хэлбэртэй гурван урт сахалтай бөгөөд нисдэг тэрэг шиг хэлбэртэй ажээ. Тиймээс үүнийг /английн helicopter-нисдэг тэрэг/ Helicobacter pilory гэдэг. Энэ нь ходоодны салст шингэн дотор сэлж амьдардаг ба хүчлийн эсрэг азот агуулсан уреаза фермент ялгаруулснаар ходоодны салстыг гэмтээнэ. Эмчилгээ хийхгүй бол улайж өрөвссөн салст эцэстээ шарх болж хүндэрч, улмаар үхэлд хүргэх аюултай. Энэ өвчнөөр зөвхөн хүн өвддөгийн учир нь стресс бас нэг үндсэн шалтгаан болдогт оршино. Хүн уурлах тоолонд ялгардаг бодисууд ходоодны салстыг гэмтээж шархлааг үүсгэдэг байна. Тэгэхээр аль болох стресстэхгүй байхыг зөвлөе. Мөн стрессээс ангижрах олон аргыг сонгоорой. Мэдээж хоол хүнсний зохисгүй хэрэглээ нь үндсэн шалтгаан юм. Тиймээс оливын тосыг тогтмол хэрэглэж заншаарай.
Хеликобактерийн халдварыг бүрэн гүйцэд эмчлүүлсэн хүмүүсийн хувьд энэ нянгаар дахин халдварлагдах магадлал 2 хувиас доош байдаг гэнэ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ