Бидэнд тохиолдсон хөгжилтэй явдлаас
Өөрсдөдөө тохиолдсон хөгжилтэй явдлаас хуваалцдаг “Бидэнд тохиолдсон хөгжилтэй явдлаас” группийн гишүүдэд тохиолдсон хөгжилтэй явдлаас хүргэж байна. Та ч бас өөрт тохиолдсон хөгжилтэй зүйлсээ бодож үзээрэй
Чамаас болж манай найз үхлээ шдээ
2009 онд манай З, Н 2 найз Саппород согтуу харих мөнгөгүй яах учраа олохгүй явж байгаад ярилцсан гэж байгаа./ Гэр нь цайз 16 байдаг/. Ерөөсөө такси мурья гээд. За тэгээд ямар ч байсан таксигаа бариад цайз 16-ын гэр хорооллын гудам дунд явж байгаад за ахаа энд зогсоорой гээд зогсонгуут нь шууд 2 тийшээ үсрэн гараад гүйсэн чинь араас нь хөөсөн юм байна. Тэгэхээр нь 1 хашаа давлаа, дараагийн хашааг З түрүүлж даваад араас нь Н давсан чинь З алга байвал мань хүн гайхаад ийш тийшээ харсан чинь юм байдаггүй тэгсэн тэр доороос З орилж байна / ухсан жорлонгийн нүхэнд унасан байв/. Тэгээд татаж гаргачаад за таксигаа мурьчлаа гээд алхаж байгаад булан тойрсон чинь нөгөө ахад баригдаад Н-г бариад авсан чинь чамаас болж манай найз үхэх гэж байна хэдхэн цаасны төлөө чи хүн аллаа шдээ гээд зодолдоод салсан гэж байгаа юм даа
Сайхан хөхний тухай нэг юм бичье
Саяхан манайхны нэгэнд тохиолдсон явдал юм аа. Банкинд шинээр ажилд орсон теллер залуу өдөржингөө ажиллаад орой ажлаас буух болоод мөнгөө тоолсон чинь 2 сая төгрөг дутсан юм байна л даа. Тэгээд яанаа ийнээ болоод л шинэ хүүхэд алдсан юм биш байгаа гээд л бүгдийг л шалгаад л яалтч үгүй дутаад байж. Тэгээд хамгийн сүүлд нь камер шүүсэн юм байна л даа. Тэгсэн чинь ....нэг хөхөө гаргасан цамцтай......Гэхдээ хөх нь бас дажгүй гоё юм байна лээ гээд манайхан яриад байсан... Хүүхэн ирээд бэлэн мөнгө авсан юм байна. Тэгсэн яасан манай хүн хөхнөөс нь нүдээ салгаж чадахгүй харсаар байгаад 2 сая төгрөг илүү тоолоод өгөөд явуулсан байгаам даа. Тэр нь камерт бичигдсэн байна гэсэн. Хөх рүү нь хараад тоолж байгаа мөнгөрүүгээ ерөөсөө харахгүй байна л гэсэн шүү. Аз болход нөгөө хүн рүү нь утасдаад мөнгийг нь буцааж авсан л гэсэн. Ээ дэ энэ эрчүүд үү
Хаачих нь вэ?
Өнеедер еглее лифтэнд херш айлынхаа залуу тvvний хvvтэй хамт 10 давхраас уруудаж яваа ливтэнд суугаад граж товчлуур дээр дарчаад л зогсож байлаа. Тэгсэн 10 давхраас бууж явсан эхнэр нехер 2 нэгдvгээр давхарт буулаа. Тэгсэн чинь 1 давхарт тэр 2- ыг буухад нэг ах хаалган дээр нь зогсож байснаа " Хаачихнав" гэдэг юм. Тэхээр нь таньдийн болуу гэж гайхаад " ажилдаа явъя" гэсэн чинь " Бишээ дээшээ юу доошоо юу" гэж авдаг юм . Бид 3 татаж унатлаа лифтэнд инээлээшд
Байдалд орсон багш
ХАха 40 мин өмнө тохиолдлоо. Коридорт хичээлдээ орох гээд явж байсан чинь 6-р ангийн нэг охин хөвгүүдтэйгээ хөөцөлдцөн явж байснаа:
-Сайн байна уу? Багшаа гээд л зөрсийн..араас гүйж ирсэнээ багшаа
-Нойтон зүүд гэж юу байдгийн гэдэг юм даа хаха
-Өөө мэдкү яасан гэсэн чинь
-Эээ л дээ та мэдэхгүй юм уу эд нар намайг шоолоод байна гэнээ
-Заза багш нь хичээлдээ орлоо
-Эээ л дээ заза гээд л цаашаа гүйсэндээ
Тэнэг багш
1-р ангийн хүүгээ авлаа багш нь хэлж байна.
Багш: Танай хүү өнөөдөр намайг эвтэйхэн тэнэг гээд хэлчихлээ гээд инээж байна
Би: Яанаа яаж байгаа юм болоо /харьж байгаад тооцоо бодноо гэж бодов/
Багш: Өнөөдөр ертөнцийн гурав цээжлүүлсийн тэгсэн танай хүү багшаа би ертөнцийн гурван тэнэг мэднэ гэхээр за унш ямар мундаг хүүхэд вэ гээд уншуулсан гэнээ.
Аварга харин ингэж уншиж байна гэнэ шүү
Өөрөө өшиглөчөөд араас нь хөөгөөд байдаг хөлбөмбөгчин нэг тэнэг
Хаяагүй байж хайгаад байдаг геологичид нэг тэнэг
Өөрөө заачаад заасан хичээлээ асуугаад байдаг багш нэг тэнэг гэсэн гэнэ дээ
Би инээд хүрээд за тэгвэл харьж байгаад 10-р ангийн аниатай нь тооцоо бодноо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ