Порошенко онцгой статусын тухай хуульд гарын үсэг зурав

Украины ерөнхийлөгч Петр Порошенко“Донбасс, Луганск мужийн зарим районы орон нутгийн өөрөө удирдах ёсны онцгой журмын тухай” хуульд гарын үсэг зуржээ. Энэ хууль нь орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Донбассын зарим районы орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанытүр журмыг тодорхойлж байгаа юм гэж украины төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Дээд рад хуулийг өчигдөр батлаж, парламентын дарга Александр Турчинов түүнд гарын үсэг зурсан бөгөөд ерөнхийлөгчөөр гарын үсэг зуруулахаар явуулжээ.
Баримт бичигт зааснаар, террорын эсрэг ажиллагааны (журамт цэргийнхний эсрэг цэргийн ажиллагааг албан ёсоор ингэж нэрлэдэг юм) бүсэдгурван жилийн хугацаагаар удирдлагын онцгой горим тогтоохажээ. Тэнд тухайлбал, ардын цагдаагийн отрядууд ажиллаж, эдгээрийнүйл ажиллагааг нутгийн эрх баригчид зохицуулах ажээ.Украины зүүн нутагт завсрын сонгууль явуулахаар баримт бичигт бас заасан байна.Хуулийн үйлчлэлд хамаарагдах тодорхой нутгийг парламент тодорхойлно.

Түүнчлэн хуульд зааснаар, эдгээр нутгийн хэрэг явдалд оролцсон хүмүүсийг эрүүгийн талаар мөрдөж, тэдэнд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхгүй байхыг төр баталгаажуулж байна. Хуулийн төслийг үндсэрхэх үзэлтнүүд шүүмжилж, түүнийг “бууж өгсөн хэрэг” гэж үнэлсэн юм. Харин украины улс төрчид тэмдэглэхдээ, босогчдын хяналтад байгаа Донбассын зарим нутагт онцгой статус олгож байгаа нь мөргөлдөөнийг зосгоож болох юм гэж үзэж байна.

Украины зүүн нутагт дөрөвдүгээр сард БН Донецк болон Луганск Ард Улсыг тунхаглаж,сүүлд нь тусгаар тогтнох тухай нийт ард түмний санал хураалт явуулсан ч, үр дүнгий нь хүлээн зөвшөөрөөгүй юм. Киевийн эрх баригчид бүс нутгийг тусгаарлах талынхны эсрэг цэргийн ажиллагаа явлуулж, хүчнийхэн журамт цэргийнхний хяналтад байсан хэд хэдэн сууринг хяналтдаа авч чадсан юм. Гэвч зуны сүүлчээр украины хүчнийхний давшилтыг зогсоожээ (Оросын цэрэг хөндлөнгөөс оролцож байгаа нь уг ажиллагааг явуулахад саад болсон хэмээн Украины тал мэдэгдэж, харин Москвад үүнийг няцаадаг юм).

Минск хотод хэлэлцээ хийх үеэр гал зогсоох тухай хэлэлцээр байгуулсан юм. Хоёр талын байрлалуудын хооронд 30 км-ийн завсрын бүс байгуулж, эндээс хүнд зэвсэглэлийг гаргахаар төлөвлөж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин