Улаанбаатарт хүйтэрч 2-4 хэм дулаан
2014 оны 10дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.
Нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 0-5 градус хүйтэн,Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, баруун зүгийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 2-4 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ