Эрдэнэтэд дугуйн зам ашиглалтад орлоо

МЗХ-оос санаачлан хэрэгжүүлж байгаа “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Зөв залуус” клубийн санаачлагаар Орхон аймагт унадаг дугуйн замын нээлт өнөөдөр боллоо.

Энэхүү ажлыг Эрдэнэт үйлдвэрийнхэн гүйцэтгэсэн бөгөөд дулаан болон усны шугаманд саад учруулахгүйгээр 6,7 км бетонон зам тавьжээ. Уг замын өргөн нь 2м, нийт урт нь 5,6 км ажээ. Ийнхүү дээрх төслийн хүрээнд Ховд, Орхон аймаг унадаг дугуйн замтай боллоо.

Түүнчлэн энэ өдрийг “Оюунлаг баасан гараг”, “Баарлуу биш заалруу”, “Унадаг дугуйтай Улаанбаатар” уриан дор өнгөрүүлж байна.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин