Эрэмдэг нуруутай ч алдартай загвар өмсөгч болсон бүсгүй

Бирмингемийн 24 настай Айша Жонс алдартай загвар өмсөгч, зураач. Түүнийг 13 настай байхад сколиоз гэсэн онош тавьж, мэс засал хийлгэхийг зөвлөжээ. Харин Айша “Надад ямар ч өвчин мэдрэгдэхгүй байна” гээд татгалзсан аж.

Эмч нар “Сайхан бүсгүй болсон ч гаж нуруутай гэгдэх болно” гэж сэрэмжлүүлсэн байна. Айша тусгай гимнастик хийж, маш их хичээл зүтгэл гаргахын зэрэгцээ загвар өмсөгч болохыг мөрөөддөг байв. Ингээд 2003 онд Бирмингемд жил тутам зохиогддог хувцасны үзэсгэлэн дээр нэгэн загварын агентлаг түүнд ажлын санал тавьжээ.

Айша сүүлдээ бүр усны хувцас хүртэл өмсч, сурталчлах болов. Харин нэг удаа дизайнер түүний нурууг эрэмдэг, муухай байна гээд ажлаас гарахыг шаардсан аж. Айша загвар өмсөгчийн ажлаа орхиж, ураач болохоор шийдэв. “Гадна үзэмжид хамаг анхаарлаа хандуулах буруу гэдгийг, мөн урлагийн тусламжтайгаар тахир нуруу бол хэвийн үзэгдэл гэдгийг сколиозтой хүмүүст харуулахыг би зорьсон” гэж тэр ярилаа.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин