Дэлхийн цэргийг командлах анхны Монгол генерал Д.Баярсайханы тухай 24 баримт

Монголоос анх удаа 5000 орчим цэрэгтэй батальоныг захирахаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хойд бүсийн командлагчаар томилогдсон генерал Д.Баярсайханы тухай 24 баримтыг хүргэж байна.

1. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хойд бүсийн командлагчаар 8 хүнээс шалгаран томилогдсон.

2. Монголоос анх удаа Монгол хүн ийм том албан тушаалд томилогдож байгаа нь Д.Баярсайхан юм.

3. Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал.

4. Тэрбээр англи хэлтэй. Тиймээс ч цэрэг, армийн мэргэжлийн хэллэгийг чухалчилдаг НҮБ-ын командлагчаар шалгарсан.

5. 2004 онд түүний удирдлага дор үүрэг гүйцэтгэсэн ахлагч Г.Аззаяа, Д.Самбуу-Ёндон нар амиа золиослогчдын халдлагыг таслан зогсоож байсан сайхан түүхтэй.

6. Тэрбээр одоо 850 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын балатьон, Гана, Энэтхэг, Руанда, Этиоп зэрэг таван улсын 5000 орчим алба хаагчдыг захирна.

7. Тэрбээр Малакал хотод очиж штабаа зохион байгуулж байрлуулах ёстой. Энэ газар иргэний дайны шинжтэй мөргөлдөөн их хурцадсан байдаг. Мөн Өмнөд Суданы эдийн засгийн бүс болсон нефть олборлох үйлдвэр тэнд байрладаг аж.

8. Цаашлаад түүний очих газарт дүрвэгсэд олон саяаар зогсохгүй өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхэд гурван сая орчим. Мөн Эбола вирус Африкийн баруун эрэгт тархсан ч тэдний байрлах зүүн эрэгт орж ирэхгүй гэсэн баталгаа байхгүй юм.

9. Тэрбээр нэг жилийн хугацаанд бүсийн командлагчаар ажиллана.

10. Д.Баярсайханы ээж, аав цэргийн хүмүүс. Бас хотын хүмүүс.

11. Түүний эцэг эх Дорноговийн Зүүнбаянгийн цэргийн ангид ажиллаж байсан.

12. Аав нь сургалтаар цэргийн боловсрол эзэмшсэн ч дивизийн автотехникийн албаны дарга хийж байсан.

13. Д.Баярсайхан командлагчийн хувьд Улаанбаатар хотод төрсөн.

14. Аравдугаар ангиа төгсөх үед аав, ээжийгээ дагаад Зүүнбаянд цэргийн ангид очиж, тэндээ алба хаасан.

15. Тухайн үед аравдугаар ангиа онц, сайн төгссөн хүмүүсийг ЗХУ руу цэргийн сургуульд явуулдаг байсан ч тэрбээр цэргийн хүн болохгүй гэж Багшийн дээдийн биеийн тамирын дээд сургуульд оржээ.

16. Учир нь тэрбээр хөлбөмбөг гээд спортын зарим төрлүүдэд сонирхолтой нэгэн.

17. Гэвч ээж нь дургүйцэж ЗХУ руу сургуульд явуулжээ. Тэгж л ЗХУ-ын Артиллерийн Инженерийн дээд сургуулийг 1985 онд төгссөн.

18. Харин сургуулиа төгсч ирээд Зэвсэгт хүчний 015 дугаар ангид галт хэрэгслийн тасгийн даргаар ажиллаж эхэлжээ.

19. Улмаар АНУ-ын Хуурай замын цэргийн Команд штабын коллежийг 1995 онд, Голландын Энхийг сахиулах ажиллагааны хуулийн дамжааг 1999 онд, АНУ-ын Хуурай замын цэргийн дайны коллежийг 2004 онд төгсчээ.

20. Тэрбээр сурч боловсрохынхоо хажуугаар Цэргийн их сургуулийн багш, Цэргийн тагнуулын газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан.

21. Мөн ЗХЖШ-ын Энхийг сахиулах албаны ахлах мэргэжилтэн, Стратеги удирдлага, төлөвлөлтийн газрыг орлогч дарга, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчийн сайдын яамны Батлан хамгаалах атташе, ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан юм.

22. Харин 2010 оноо БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын даргын албыг хашиж байна.

23. Тэрбээр энхийг сахиулах ажиллагаанд хамрагдахыг хүссэн залуучууддаа хандаж “Манайхан энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноос хойш сахилга бат сайтай болоо юу гэж боддог. Энхийг сахиулах ажиллагаанд явахын тулд хэл усаа сайжруулах хэрэгтэй” гэж зөвлөв.

24. Генерал Д.Баярсайхан үүрэгт ажилдаа зүтгэхээр энэ сарын 15-нд эх орноосоо мордлоо.Тэрбээр хүнд, хэцүү нөхцөл түүнийг угтана гэж мэдэж байгаа ч энэхүү нэр хүндтэй албаа амжилттай биелүүлнэ гэдгээ ард иргэддээ амласаар Өмнөд Суданыг зорилоо.

24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин