Мөрөөдлийн багийнхан юу дутахав...
UBS телевизээс “Улс төрд шинэ манлайлагч” хэмээх ТВ шоуг эхлүүлээд байгаа. Улс төрчийг ТВ шоугаар хэрхэн боловсруулж болох эсэх талаар хүмүүс янз бүрийн байр суурьтай байгаа. Тэгвэл нийгэмд өөрийн онцлог чадваруудаараа хэдийн танигдсан мөрөөдлийн багийнхан ч юу дутахав, манлайлагч залуусд сургааль айлджээ. З.Бат-Отгон /Монгол суу ухааны “Манукал” академийн тэргүүн, доктор/ Залуучууд өөрсдөө хувь хүний хүмүүжилд суралцаагүй байж, суралцах чадваргүй байж улс төрд гарна гэдэг утгагүй асуудал.
Өнөөгийн залууст, тэр дундаа олны танил хүмүүст ч манлайлал алга. Манай улс төрийн ахмад үе өөрсдөө залуу үеээ хүмүүжүүлж хүнээ бэлдэхгүй байна шүү дээ. П.Давааням /Чингис хааны дэлхийн академийн тэргүүн/ - Монголын улс төрийн өнөөгийн байдал хомсдолд орсон гэж дүгнэж болно. Албан тушаал, авилга, мөнгө гурвыг хэт өндөрт өргөснөөр нийгэмд чичлүүлж байна.
Улс төрийг шинжлэх ухааны үндэслэлтэй харахгүйгээр цааш шинэчлэл хийх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл улстөр судлаачид ажлаа хийхгүй болохоор улс төр өөрөө улс төрийн философоос салангид явахад хүрлээ. Энэ төслийн тухайд мэргэжлийн судлаачидтай хамтарч ажиллах хэрэгтэй. Яагаад гэвэл сэдэв нь өөрөө маш чухал асуудал юм.
Б.Буджаргал /Монголын хүний хүсэлд нэгдэх хөдөлгөөний тэргүүн/ - Мэдлэг чухал. Өнөөдрийн улс төрчид дотор олигтой мэдлэгтэй хүн алга байна. Үнэндээ улс төрийн тогтолцоо өөрөө дампуурчихсан гэж хэлэхэд болно. Шинэ үе болж гарахад залуусын өөрийн оролцоо чухал. Түүнчлэн олны танил хүмүүс нийгэмд зөв өнцөгөөр нөлөөлдөг байх хэрэгтэй.
www.erkhchuluu.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ