Д.Зоригтыг нэр дэвшүүлэх нь ёс зүйгүй үйлдэл
Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан Засгийн газрынзургаан яамыг нэгтгэн гурав болгон бүтцийг нь өөрчилсөн. Тиймээс ЗХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг зургаан сайдыг чөлөөлж, гурван сайдыг шинээр томилох төсөл өргөн барьсан билээ. Сангийн сайдад Д.Зоригт, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Л.Пүрэвсүрэн, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Р.Жигжидийг томилохоор нэрийг нь дэвшүүлээд байгаа юм.
Тэгвэл Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Зоригтыг нэр дэвшүүлэх нь ёс зүйгүй үйлдэл. Ард түмний сонголтоор бус, шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн болсон хүн сайдын суудалд нэр дэвшиж байна хэмээн Өвөрхангайн сонгогчидэрхээ хамгаалах түр хорооноос мэдээлж байна. Тус хорооны ерөнхий зохион байгуулагч Ц.Нямсүрэн хэлэхдээ, 2012 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангайчуудын цөөнхийн санал авсан Д.Зоригтийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдад нэр дэвшүүлж, УИХ-ын даргад өргөн барьсанд Өвөрхангайчууд эрс дургүйцэж байна. Энэ ёс зүйгүй, увайгүй үйлдлийг таслан зогсоохыг шаардаж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт шаардах бичиг өргөн барьж байна.
Учир нь УИХ-ын 2012 оны сонгуулиар Өвөрхангай аймгийн 10-р тойрогт С.Чинзориг, Н.Төмөрхүү нар МАН-аас нэр дэвшиж санал тоолох автомат машины тоолсноор сонгогчдын 43-48 хувийн санал авч ялалт байгуулсан. Сонгуулийн 10-р тойргын хороо үүнийг баталгаажуулан УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоол гаргаж УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг олгосон болно. Гэвч шүүхийн байгууллагуудын шийдвэр, түүнийг үндэс болгосон Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр ялагдсан Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүн болж иргэдийн сонгох эрх, С.Чинзориг Н.Төмөрхүү бидний сонгогдох эрхийг зөрчсөнийг та мэдэж байгаа билээ.
Г.Батхүү, Д.Зоригт нарын нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн шүүх хүлээн авч нэг хоногийн дотор шийдвэрлэхдээ “С.Чинзориг, Н.Төмөрхүү нар насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан болохыг тогтоосугай” гэсэн захирамж гаргасан байдаг. Нийслэлийн шүүхэд давж заалдахад “Шүүх өөрөө нотолж тогтоох эрхгүй байгууллага, эрх нь хөндөгдөж байгаа С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёрт мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн буруу гэж Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Харамсалтай нь Нийслэлийн шүүх дээр давж заалдаж байх цаг хугацаанд Г.Батхүү, Д.Зоригт нарын “С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын түр үнэмлэхийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг Өвөрхангайн шүүх хүлээн авч хэрэг үүсгэсэн байдаг. Хуулиар нэг шатны шүүхэд асуудлыг хэлэлцэж байхад бусад шүүх асуудлыг хэлэлцдэггүй журмыг зөрчин С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэсэн захирамж гарган түр үнэмлэхүүдийг хүчингүй болгохыг тойргийн хороо хүлээн зөвшөөрсөн гэсэн шийдвэр гаргасан. Шүүх асуудлыг шийдвэрлэхдээ хуулиа зөрчин хялбаршуулсан журмаар шийдсэн байдаг. Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрийг давж заалдах гэтэл “Давж заалдах эрхгүй” гээд хүчээр асуудлыг шийдвэрлэсэн юм.
Хамгийн эмгэнэлтэй нь шүүх асуудлыг шийдэхдээбуруутгагдаж буй С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг шүүх хуралд оролцуулахгүйгээр нэхэмжлэгч талд шийдвэрээ гаргасан. Энэ нь хүн бүрийн хуулийн өмнө эрх тэгш байх, шүүх маргааныгмэтгэлцээний журмаар шийдэх зарчмуудыг алдагдуулж хүний эрхийг ноцтой зөрчсөн болно. Өвөрхангай аймгийн сонгогчид шүүхийн эдгээр шударга бус шийдвэрүүдийг эсэргүүцэн “Өвөрхангайн сонгогчид эрхээ хамгаалах түр хороо” ТББ байгуулан 23000 хүний гарын үсэг цуглуулан эсэргүүцлээ илэрхийлсэн боловч шүүхийн байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрүүдээ өөрчлөлгүй байсаар Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөсөн нь Ардчиллын 23 жилийн түүхэнд сонгогчдын саналыг шүүхээр далайлган засвар хийсэн анхны тохиолдол болж шудрага ёс алдагдаж, Үндсэн хуулийн гол зарчим болох Иргэдийн сонгох, сонгогдох эрх ноцтойгоор зөрчигдсөн жишээ болсон.
Өвөрхангай аймгийн сонгуулийн маргааныг шийдвэрлэсэн байдал нь хуулийг гуйвуулсаншүүх хэт нэг талыг барин асуудлыг шийдвэрлэсэн нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг уландаа гишгэсэн луйвар болсон. Одоо энэ асуудлыг хүлээн авч хянан үздэг байгууллага албан тушаалтан үгүй болж бүгд бие бие рүүгээ асуудлыг түлхэх байдал руу шилжсэн байгаа. Энэ бол иргэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын асуудал биш Үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжийг хэрэглэхтэй холбоотой зарчмын асуудал.
Гэхдээ одоо Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүн болчихсон атлаа Өвөрхангай амйгийн иргэдэд хэрэгтэй зүйл нэг ч хийгээгүй, ард иргэдтэйгээ уулзаагүй. Намын гишүүдэйгээ уулзаж, сумдын ойн баярт оролцоод явахыг ард түмнийхээ төлөө ажилласан гэж хэлэхгүй шүү дээ. Ард түмний сонголтоор бус, шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн болсон энэ асуудлаар УИХ-ын өргөдлийн байнгын хороонд, нэгдсэн Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаад 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хүсэлт гаргасан. Хариу огт ирээгүй. Ард түмний сонголтоор бус, шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн болсон Д.Зоригт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд болох нь ёс зүйгүй асуудал. Тиймээс энэ ёс зүйгүй, увайгүй үйлдлийг таслан зогсоохыг шаардаж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт шаардах бичиг өргөн барьж байна” гэлээ.
Эх сурвалж: 24tsag.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ