Олон улсын хөлбөмбөгийн холбоо Б.Ганболдын эрхийг таван жил хаслаа

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр одоо ажиллаж байгаа Б.Ганболдыг Олон улсын Хөлбөмбөгийн холбооны Ёс Зүйн хорооноос гаргасан шийдвэрээр таван жил олон улсын болоод дотоодын хөлбөмбөгийн ямар нэг үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хаслаа.

Түүнийг ФИФА-ын Ёс зүйн тухай хуул тогтоомжийн 42 дахь хэсэг буюу Хамтран ажиллах гэрээг зөрчсөн, 21 дэх заалт буюу Авилга, хээл хахууль, 20 дахь заалт буюу хандив тусламж, хөнгөлөлт, 19 дэх заалт буюу Ашиг сонирхлын зөрчил, 18 дахь заалт буюу хамтын ажиллагааны тайланг ирүүлэх, түүнийг зөрчих, 13 дахь хэсэг буюу удирдлагын ерөнхий дүрмүүдийг зөрчсөн гэсэн олон үндэслэлээр таван жил хөлбөмбөгийн ертөнцөөс хол байлгах шийтгэлийг гаргажээ.

Тус шийтгэл 2014 оны 10-р сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэхийг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос мэдэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин