Ц.Төмөрбаатарын хүүгийн хэнз хайр
Цагааны Цэгмидийн хүү жүжигчин Ц.Төмөрбаатарын том хүү Т.Анар аавынхаа үргэлжлэл болж дэлгэцийн урлагт хүчин зүтгэж яваа нэгэн. Анх аавтайгаа зургадугаар ангид байхдаа танилцаж байсан тэрбээр нэгэнтээ “Манай хойд эцэг, ээж, аав гурвуулаа сууж байгаад надад миний төрсөн эцгийг хэлсэн.
Хойд эцгийгээ л ааваа гэж бодож явтал төрсөн эцэг чинь энэ хүн шүү гээд ороод ирэхээр юу болоод байгааг мэдэхгүй төөрчихдөг юм билээ.
Хэсэг бодсоны эцэст өсгөсөн эцэг, төрсөн эцэг гэж хоёр хүн байгааг ойлгосон. Тэр үед дөнгөж зургадугаар анги төгсөж байсан болохоор амьдралын нарийн ширийн зүйл ойлгоогүй, тооноос өөр зүйл мэддэггүй, байгаль шинжлэлийн сонгонд явдаг, ном л их уншдаг хүүхэд байлаа.
Тийм болохоор хүлээн авахад сэтгэлзүйн хувьд бэлэн биш байсан. Гэхдээ хүн чинь их муухай юм. Төрсөн эцгээ гэж мэдүүт их сонин сэтгэгдэл төрөөд аав руугаа явмаар ч юм шиг. Ёстой л хүний хүүхэд хүрэн бөөртэй гэдэг яг үнэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ