Н.Адъяабат: Надаас допинг илэрсэн гэхэд гайхаж байна
Өнөө жилийн наадмаар Монгол Улсын начин цол хүртсэн Н.Адъяабат, Б.Суманчулуун нар сэргээш хэрэглэсэн нь шинжилгээгээр илэрсэн талаар Үндэсний бөхийн холбоо өчигдөр албан ёсоор мэдэгдлээ.
БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн төв лабораторид хүргүүлсэн сорьцын хариу хэд хоногийн өмнө ирсэн бөгөөд “А” сорьцийн шинжилгээгээр хоёр бөхөөс допинг илэрсэн гэсэн мэдээлэл иржээ.
“А” сорьцоор допинг илэрсэн гэх хоёр бөх хүсэлт гаргасны дагуу “B” сорьцын шинжилгээг хийж хариуг ирүүлсэн байна. Уг хариугаар начинН.Адъяабат, Б.Суманчулуун нар нь допинг хэрэглэсэн нь батлагдсан байна.Харин энэхүү мэдээллийг сэргээш хэрэглэсэн гэх начин Н.Адъяабат “өчигдөр интернетээс олж мэдлээ. Одоогоор энэ талаар тэгсэн тэгээгүй гэдэг тайлбар өгмөөргүй байна. Үнэхээр надаас допинг илэрсэн гэхэд гайхаж байна. Би нэр төр хөөгөөд яваад байддагүй болохоор ач холбогдол өгөхгүй байгаа... Эхний хариуг олон хоногийн өмнө мэдсэн. Гэхдээ хоёрдугаар шатны шинжилгээг тухайн бөх өөрөөсөө мөнгө төлж гаргуулдаг гэж сонссон. Үнэндээ би хоёр дахь шинжилгээ буюу Bшинжилгээг хийлгэе гэж мөнгө төлөөгүй. Хэн нэгэн миний өмнөөс мөнгө төлсөн юмуу мэдэхгүй. ” хэмээжээ. Тэрбээр наадмын үеэр хөлөндөө эмчилгээ хийлгэж байсан аж.
Эх сурвалж: www.new.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ