Н.Адьяабат хөлөндөө, Н.Суманчулуун гарандаа бэртэл авч эм хэрэглэсэн гэж гүрийжээ

Монголын үндэсний бөхийн холбооноос өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанаар сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг албан ёсоор зарласан билэээ.

Энэ жилийн наадамд шөвгөрөн, сэргээшийн шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс начин цолны болзол хангасан Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат "Хилчин" спорт хороо, ХЦ-0311-р анги, "Хантайшир" дэвжээний бөх Б.Суманчулуун, Архангай аймгийн Тариат сумын харьяат "Алдар" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Хера холдинг" ХХК-ний бөх Найдангийн Адъяабат нараас сэргээшийн төрлийн бодис илэрчээ. Эхний шинжилгээгээр энэ хоёр бөхөөс сэргээш илэрсэн тухай өөрсдөд нь дуулгаж, хоёрдахь шатны сорьцын шинжилгээ хийлгэж баталгаажуулжээ.

Хоёр бөх допинг хэрэглэсэн хэмээн шуугих үед энэ жил наадамд түрүүлсэн шинэ арслангийн нэр дуулдаж, барилдаж байхдаа хамраас нь цус гарсан магадгүй шүү хэмээн бөх сонирхогчид таамаг дэвшүүлж байсан удаатай. Гэвч өмнө нь хардлагад өртөөгүй хоёр бөх допинг хэрэглэжээ. Энэ жил начин цол хүртсэн Н.Адьяабат "Наадмын өмнө Зүүн өвдөгний нүдэн дээр хатиг гараад, өнгөрсөн долдугаар сарын 9-ний өдөр эмчилгээ хийлгэсэн.

10 нд өвчин намдаах тариа хийлгээд, наалт наагаад 11-нд барилдсан. Гэтэл наалт наахад эдгэхгүй улам өрөвсч, 13-нд очиж зүсэлт хийлгэж идээг шахуулсан. Өвдөж байгаа юм чинь өвчин намдаах эм, тариа хийлгэхгүй гээд яах юм бэ" гэжээ. Улсын начин Б.Суманчулуун ч гэсэн гарандаа бэртэл аваад эм тариа, эмчилгээ хийлгэж байсан хэмээн тайлбар хийж байгаа юм байна. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж "Хэрвээ бэртэл авч, эм тариа хэрэглэх шаардлагатай бол Допингийн төвд хандах ёстой.

Энэ хоёр бөх хандаагүй учир сэргээш хэрэглээгүй гэсэн батлагаа болж чадахгүй л боловуу" гэсэн мэдээлэл өгч байна. Тиймээс дээрх хоёр бөхөд хариуцлага тооцох нь. Үндэсний баяр наадмын зохион байгуулах хороо улсын начин Н.Адьяабат, Б.Суманчулуун нарын бөхийн цолыг хураах уу, хоёр жилийн хугацаатайгаар барилдах эрхийг хасах уу гэдгийг шийдэх аж.

www.times.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин