ОХУ “Талын зам” төсөлд өндөр ач холбогдол өгч байна
ОХУ болон Монголын тал “Талын зам” төслийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна!
“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны авто замыг барьж байгуулах томоохон төсөл хэрэгжихэд бэлэн болжээ. Өнгөрч буй амралтын өдрүүдэд ОХУ-ын “Дальстрой Механизация” компанийн төлөөллүүд манай улсад ирлээ.
Ирэх өдрүүдэд Монгол Оросын Засгийн газрын хоорондын комиссын хуралдаан болох юм. Хуралдааны төгсгөлд Монгол Улсыг төлөөлж “Чингис Лэнд Девелопмент Групп” компани, ОХУ-ыг төлөөлж “Дальстрой Механизация” компанийн хооронд Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах том арга хэмжээтэй.Хоёр талын компани“Талын зам” төслийн хүрээнд1000 гаруй км хурдны зам барих томоохон бүтээн байгуулалтыг хамтран гүйцэтгэнэ.
Орос орны хувьд энэ том бүтээн байгуулалтын төсөлд маш их ач холбогдол өгч байгаа бөгөөд эхнээс нь аваад дуустал нь гар бие оролцохоо илэрхийлж байгааг дуулгахад таатай байна. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийгээд буцсан. Энэ үеэр хоёр талын тохирсон томоохон ажлуудын нэг бол яах аргагүй “Талын зам” төсөл юм. “Талын зам” төсөл бол ОХУ, БНХАУ болон Ази - Европыг холбосон тээврийн корридор байгуулж байгаагаараа онцлог.
Тийм ч учраас Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016онд Монгол улсын нутаг дэвсгэрээрдамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавин үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Энэ утгаараа “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам”-ын концессын гэрээ нь манай улсын хөгжлийн түүхэн дэх маш том биет бүтээн байгуулалтын төсөл байх юм.Өнгөрсөн хугацаанд“Чингис Лэнд Девелопмент Групп” компани нарийвчилсан Техник Эдийн Засгийн Үндэслэлээ боловсруулсан байна. Зураг төслөө ч боловсруулж амжжээ. Нэг ёсондоо хурдны замыг барьж байгуулах ажил эхлэхэд бэлэн болжээ.
“Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн Зам” олон улсын түншлэл бүтээн байгуулалтын ажлаа төлөвлөгөөт хугацаанд нь хийж гүйцэтгэхийн тулд намар өвлийн улиралд ч тасралтгүй ажиллахаар зэхэж байна.
“Талын зам” төсөл ба ач холбогдол нь юу вэ?
“Талын зам” төслийн хүрээнд 997 км хурдны зам, тус бүр 1100 км эрчим хүчний шугам, байгалийн хий болон газрын тос дамжуулах хоолой барих дэд бүтцийн ажил хийгдэх юм.Төсөл хэрэгжсэнээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, орон даяар бүтээн байгуулалт өрнөж, эрчим хүч, уул уурхайн салбарын хөгжил шинэ түвшинд гарах сайн талтай.
Эцсийн үр дүнд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний одоогийн хэмжээ эрс нэмэгдэнэ гэж Монгол улсын засгийн газар ч тооцоолж байгаа юм.“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны авто-замыг барьж байгуулах нь эдийн засаг эрчимтэй хөгжихөд ч чухал ач холбогдолтой.
Дэлхийн хамгийн том хэрэглэгч бөгөөд нийлүүлэгч хоёр гүрний хоорондох худалдаа эргэлтийн гүүр болох газар зүйн давуу талаа ашиглах нь манай улсын хөгжлийг шинэ шатанд аваачна. Орос, Хятадын худалдааны эргэлт тасралтгүй өссөөр байгааг та бид харж буй. Шинэчлэлийн засгийн газрын тооцоолж байгаагаар энэ оны 5 дугаар сард ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан гэрээгээр л гэхэд 2018 оноос эхлэн Хятад улс 30 жилийн турш ОХУ-аас байгалийн хий худалдаж авахаар байгаа юм.
Монгол, ОХУ, БНХАУ хоорондын яриа хэлэлцээамжилттай болж “Талын зам” төсөл хэрэгжих шатандаа орлоо
Манай улс Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд оршдог. Энэ утгаараа “Талын зам” төсөл манай улсыг урьд, хойд хөрштэйгээ харилцаа холбоогоо улам сайжруулж бататгахад чухал нөлөөтэй. Нөгөө талаар Ази - Европыг холбосон эдийн засгийн коридор үүсч байгааг цохон тэмдэглэх учиртай.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 4.4-т “ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, хурдны зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтцийн урсгал бий болгох бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах”-аар заасан байдаг. Үүний дагуу Засгийн газраас багагүй судалгаа, яриа хэлэлцээ хийжээ.
Үр дүнд хэдхэн БНХАУ-ын дарга Си Зиньпины Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” гаргасан юм. Энэ тунхаглалд “Талын зам” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан гэдгийг дуулгах байна. Дараагийн томоохон хэлэлцээг ОХУ-тай хийж байсан бөгөөд энэ долоо хоногт Оросын талаас “Талын зам” төсөлд хамтран оролцох “Дальстрой Механизация” компанитай “Чингис Лэнд Девелопмент Групп” компани Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гарын үсэг зурах гэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ