АН-ын хойморт МАН-ынхан залрах юм уу?

-НАМЗХ-НЫ БАГА ХУРЛЫН ГИШҮҮН АН-ЫГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?-

Өөрийгөө аймгийн АН-ын дарга гээд яваа хүн МАН-ын харъяа НАМЗХ-ны Бага хурлын гишүүн байвал яах вэ? Улаан армийн бага дарга цагаан хааны цэрэгт томоохон анги нэгтгэл захирна гэвэл юу болох вэ? Онигоо биш бодитой явдал, олон түмний нүдэн дээр болсон үзэгдэл. МАН-ын залуучуудын байгууллага НАМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ Дарханд АН-ыг бужигнуулаад явдаг Л.Наранбаатараас жиргээгээр цаашид Бага хуралдаа байх эсэхийг нь асуужээ. Дарга нь гишүүнээсээ “Сайн байна уу? НАМЗХ Бага хурлын гишүүнээр бүртгэгдсэн байсан юм байна. Бага хуралдаа цаашид байх уу?” гэж түмэн олон түйтэрчдийн өмнө гэнэхэн асууж орхисон юм. НАМЗХ-ны Бага хурлын гишүүдийн бүртгэлд 82 дугаартай, “Л.Наранбаатар “Гложекс” ХХК-ийн захирал” гэсэн хүснэгтийг хавсаргажээ. Л.Наранбаатарыг илчилж орхисон Б.Бат-Эрдэнэ “Бүртгэл зохионо гэж байхгүй. Гэхдээ асуудлыг ойлголоо” хэмээн дахин жиргэж, санаандгүйгээр нууц алдсанаа ухаарчээ.

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой энэ жил тохионо. Аливаа байгууллагын ой, тэр тусмаа улс төрд анхдагчдын нэгээр нэрлэгдэх, аль болох эхний эгнээнд бичигдсэн байх нь нэр төр, алдар гавьяаны хэрэг мөн. Дарханы АН-ын дарга гэж өөрийгөө зурагтаар зарлаад байгаа Л.Наранбаатар МАН-ын залуучуудын байгууллагын Удирдах бүрэлдэхүүний бүртгэлтэйг УИХ-ын дарга З.Энхболд, ШӨХТГ-ын дарга О.Магнай нарын АН-ын нүүр царай болсон, шударга тэмцэгч гэгддэг улс төрчид давтан жиргэж, хачирхан гайхсан байна. МАН шиг бичиг цаас, баримт архивтаа нухацтай ханддаг хур туршлагатай намд бүртгэл судалгаа нь тун чиг бодитойг мэдэх учраас дургүйцлээ илэрхийлсэн нь тэр.

Монголын хоёр дахь том хот Дархан-Уулын АН-ын даргаар МАН-ын залуучуудын нэгтодрохыг хэрхэвч зөвшөөрч чадахгүй учраас жирийн олон гишүүддээ хүргэхийг хүссэн байж таарна. Улс төрийн хэм хэмжээ, ерөөсөө шударга ёсны үүднээс ч өөр намын залуучуудын холбооны удирдах түвшний төлөөлөл өрсөлдөгч намынхаа томоохон хороог толгойлох боломжгүй. Дарханы АН-ыг шинэчлэх хөдөлгөөн гэж зурагтаар ярьдаг энэ залуу улс төрд давхар дээлтэй явж болно хэмээн боддог уу? Л.Наранбаатар давхар дээлэнд дуртай байж болох ч баримтаар бол аймгийн АН-ын дарга бүү хэл жирийн гишүүний тэрлэггүй, өөрөө гараараа бичсэн өргөдлөөрөө татгалзсан, ерөөсөө “улаан торгон дан дээлтэй” хүн юм билээ. НАМЗХ-ны Бага хурлын гишүүн Дарханы АН-ын дотоод хэрэгт гаднаас нь оролцоод явж байсан гэсэн үг. АН-ын Хяналтын ерөнхий хорооноос хурлаа хийхийг МАН-ын залуучуудын байгууллагын Бага хурлын гишүүн шаардаж байна шүү дээ. Уг нь МАН-ын Үндсэн дүрмийн хороонд шаардлага хүргүүлсэн бол хаяг андуурахгүй, эзнээ олох байлаа. Тоон дотор үсэг цохиж явсан байна, хотонд ороод хонь минийх гэдэг үгэнд үнэн оршдог ажээ. УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо “Дарханы АН-ын дотоод сонгуульд МАН-тай өрсөлдөх болчихоод байна” гэж жиргэж байжээ. Л.Наранбаатар Дарханы АН-ыг бужигнуулж, нэг ёсондооөөр намын дарга болохыг санаархан, орон нутгийн хэмжээний МАНАН хураах ямар сонирхол байна вэ? Уул уурхайн бизнес эрхэлдэг, Л.Наранбаатарын “Гложекс” компани “Шарын гол”-оос ажил авдаг, гол түншийнх нь нэг. Л.Наранбаатар Шарын голын уугуул. С.Насанбат “Шарын гол” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Дархан-Уул аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга болсон юм. Нэг компанийн ашиг сонирхолтой түншүүд Дарханы МАН, АН-ыг зэрэг толгойлох аваас мэдээж нунтаг шар, нүүрсэн хар МАНАН үүсэх болно. МАНАН дахиж үүсэхийн эсрэг байдаг АН-ын дарга Н.Алтанхуягийн зөвлөхүүдийн нэг нь Л.Наранбаатар. МАНАН бүү дахиасай гэж үздэг Н.Алтанхуягийг мэдээгүй байхад нь хамар дор нь бяцхан БУДАН үүсчээ гэсэн үг. АН-ын дэргэдэх АЗХ-ны гишүүдээс зөвлөх болчих залуу олон бий. Намын даргадаа НАМЗХ-ныхноос дорд үзэгдсэн АЗХ-ны залуусын харшил хөдлөхөөс эхлээд, шинэ МАНАН-гаас болгоомжилж буй Ерөнхий сайд хүн улс төрд өрсөлдөгчдөө гэрэл цохиулахын хор уршгийг ч сайн ойлгоно. Н.Алтанхуяг дарга аа, АН-ыг арай дэндүү басамжилж буйг Та мэдээгүй байсан бол дэргэдээ үүссэн бяцхан МАНАН-г үлээж арилгаарай гэж намын жинхэнэ гишүүд чинь хүсч байна.

-АН-ЫГ ГИШҮҮД НЬ БИШ ӨӨР ХҮМҮҮС МЭДЭХ ҮҮ?

Дархан-Уул аймагт 2012 оны орон нутгийн сонгуулиар нэгэн төрлийн дээд амжилт тогтоогдсон нь бие даагчдын тоо юм. Нийтдээ 23 бие даагч аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшин мэдээж бараг бүгд ялагдсан боловчшал өөр зорилготой байлаа. Ихэнх нь АН-ын гишүүн байсан хүмүүс. Өөрсдөө ялахгүй ч АН-д “Гүйх нохойд гүйхгүй нохойн саад” болох зорилготой л байсан юм. АН-аас нэр дэвшигчид их олон тойрогт ердөө 1, эсвэл 6, ихдээ 20 саналаар дутсан нь бие даагч нэртэй бүлэг хүмүүс онооноос нь мэрж зулгаан, МАН-д суудал бэлэглэснээс болсон. Л.Наранбаатар гэхэд алдарт Хонгор суманд АН-аас нэр дэвшихээр болохдоо Дархан-Уул аймгийн оршин суугч гэж хэлээд, тухайн үеийн иргэний үнэмлэхэнд наагддаг байсан хаягийн өөрчлөлтийн шар цаасаа хуулж үзүүлж байгаад квот бөглөөд дараа нь хасагдсан. ИТХ-д нэр дэвшигч тухайн орон нутагтаа 180 хоногоос доошгүй хугацаанд оршин суусан байх шаардлагыг мэдсээр байж, хаягийн шилжилтээ хийлгэлгүй, шар наалтаа авч хаяж харуулан АН-аас дэвших нэг эрхийг бөглөөд сонгуулиас хасагдан, МАН-д нэг суудал хандивласан.

Хасагдахаа мэдсээр байж түүнийгээ нуун, өөр тамирчин явуулаагүй бол спортод яах вэ? Хонгорт бие даан нэр дэвшсэн С.Батбаяр ч АН-ын Хяналтын ерөнхий хороонд шаардлага хүргүүлж, АН-ыг өөрчлөх гээд байгаа хүмүүсийн нэг. Шинэхүү, Булганчимэг, Баярмагнай нарын Дарханы АН-ыг орон нутгийн сонгуульд ялагдлаа гэж шүүмжлээд байгаа хүмүүс өөрсдөө бүгд 2012 онд бие даагчаар дэвшиж, саналыг нь хуваасан хүмүүс. АН-д элсэж ч амжаагүй бие даагчид хэвээрээ байгаа. Л.Наранбаатар ба түүний нөхөд жирийн гишүүний батлахгүй байж АН-ыг өөрчлөхийг зөвшөөрөх боломжгүй. “Өөр айлын хүүхдүүд манай гэр орныг өөлж голоод л, өчигдөрхөн л ялалтыг нь өрөөл бусдад бэлэглэчихээд, өнөөдөр муухай байна гээд хойморт гарч суух гэж үү? Тэд нар үнэхээр шинэчилмээр байгаа бол эхлээд АН-ыг биш ядаж МАН-ыгянзлагг” гэж АН-ын жинхэнэ бөгөөд жирийн гишүүд хэлж байна. Дарханд МАН-тай нийлж, орон нутгийн чанартай МАНАН байгуулан, аймгийн засаг даргын орлогч болсон Г.Баянмөнх АН-ын одоогийн удирдлагыг зориуд ялагдаж МАН-тай нийллээ гэж ярьсан нь бүр ч хөгжилтэй. МАН-аас албан тушаал авч, Дарханд МАНАН-г бүтээж, засаг даргын орлогч болсон хүн МАН-тай нийлээгүй юм бол өөр хэнийг МАН-тай нийллээ гэх юм бэ?МАН-ын засаг дарга С.Насанбатын орлогч Г.Баянмөнх АН-ыг шинэчлэх хороо гэгчидЛ.Наранбаатар, “бие даагчид”-тай хамт байна. Ерөөсөө Дарханд МАН-аас АН-д шургадаг, МАНАН будан болгож орхидог нь огтоос шинэ зүйл биш. Мөн л “Шарын гол”-ын гүйцэтгэх захирал асан Ж.Батболд өөрийгөө Дарханы АН-ын дарга хэмээн зарлаж, 2008-2012 онд Л.Наранбаатар шиг үймүүлж байсан саяхны гашуун жишээ өнөөдөр үргэлжилж байна. АН-аас аймгийн засаг дарга болж байсан Ж.Мөнхтөр ачийг умартан, МАН-д ашигтайгаар удаа дараа УИХ, Орон нутгийн сонгуульд санал хувааж сурсан юм. Дарханд МАН хийсэн ажил, хэлэх үгээрээ гэхээсээ АН-ыг төлөөний хүмүүсээрээ таллан хувааж, түрийвч нэгтэнгүүд нь зүсээ хувирган үймүүлдэг дархан мэхтэй, дадсан технологитой. Дархан сумын АН-ын дарга асан Б.Баяраагийн гарын үсэгтэй албан тодорхойлолтоор бол, өнөөдөр өөртэй нь хамт намыг хуваахаар явж буй Л.Наранбаатар нь аймгийн намын дарга битгий хэл жирийн гишүүн ч биш. “Намын гишүүнчлэлээс хассан тухай. Лүндэг овогтой Наранбаатар нь 2013 оны 09-р сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр АН-ын гишүүнээс татгалзах өргөдөл өгсөнийг үндэслэн, АН-ын Үндсэн дүрмийн 3.4.4-т заасны дагуу түүнийг Дархан сумын АН-ын 12-р үүрийн намын гишүүний бүртгэлээс хасч, АН-ын гишүүний ДУА 12\155 дугаартай батлахыг хураан авч, хүчингүйд тооцсоныг тодорхойлов. Дархан сумын АН-ын дарга Б.Баяраа” гэжээ. Л.Наранбаатар 2012 оны 6 дугаар сард АН-ын батлах авсан боловч зураг, анкет, өргөдөл байхгүй. Өнгөрсөн онд өөрийн хүсэлтээр АН-аас гарсан, түүнийг нь өнөөдрийн хамтрагч, тухайн үеийн сумын АН-ын дарга Б.Баяраа тодорхойлон баталжээ. АН-ын ЕНБД Ц.Оюундарь хүсэлтэнд нь хариу өгөхдөө “намын гишүүн Л.Наранбаатарт” хэмээн хаягласнаас үзэхэд хэн нь Дарханы дарга вэ гэдгийг нь давхар давхар өгүүлнэ. Генсекийн энэ бичиг Л.Наранбаатарыг харин ч намын гишүүн болгон ахиулан дэвшүүлсэн болохоос бус, аймгийн намын даргын тухайд бол огт яриа байхгүйг нотолж байна. Өөр хүний биш өөрийнхөө гараар бичсэн өргөдөл, өрсөлдөгч намын залуучуудын байгууллагын даргын асуулга хүртэл Л.Наранбаатар АН2ын гишүүн биш гэдгийг баталж нотолж байгаа юм. Ерөөсөө “Морь унаж үзээгүй хүнтэй хурдан морь ярихаас гутарч байна” гэдэг шиг АН-ын гишүүн биш хүмүүстэй АН-ын төлөө заргалдах нь утга учиргүй явдал. АН-ын удирдлага, АН-ын Хяналтын хороо намынхаа дотоод үйл ажиллагааг гаднаас удирдуулбал арай дэндүү дээрэлхүүлж байгаа хэрэг болно.

-ТАМГА НЬ БИШ ЭЗЭН НЬ ЧУХАЛ-

Л.Наранбаатарыг гишүүнчлэлээс татгалзсаныг баталж тодорхойлж байсан Б.Баяраа нь Дархан сумын АН-ын даргаас буусан ч тамгаа өвөртлөөд явсан залуу. Дархан-Уул аймгийн АН-ын дарга Б.Мягмардаш 2012 оны Орон нутгийн сонгуулийн дараа сарын дотор итгэл үзүүлэх эсэх тухай хурлыг өөрийн саналаараа хуралдуулсан бол сумын АН-ын дарга Б.Баяраа бүтэн жил зугтжээ. Өнөөдөр хариуцлага, шинэчлэл ярьдаг энэ залуу өчигдөрхөн өөрөө бултаж зайлсхийж явсан байна. Гишүүд хурлаа хийхийг удаа дараа шаардсан учир дүрмийн дагуу аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш сумын намын хорооны хурлыг зарлажээ. АН-ын дүрмээр аль нэг шатны даргыг дээрээс нь томилдоггүй, Н.Мөнхдаш зөвхөн хурлыг нь зарласан, гишүүд өөрсдөө олуулаа шийдсэн. Б.Баярааг хурлаар олонхийн саналаар огцруулж, О.Цолмонг сонгосон боловч өмнөх дарга тамгаа аваад алга болсон, авья гэхээр гээж үрэгдүүлсэн хэмээн хариулдаг байжээ. Огцорсон даргын гэрийг нэгжиж тамгаа олж авах эрхгүй. Цагдаад хүчингүй болгохыг хүсч хандсан байна. Харин Б.Баяраа өмнө нь хаячихсан гэж байсан тамгаа өнөөдөр гэнэт “олоод” хүчинтэй гэж заргалддаг аж. Тамга өвөртлөөд явсан болгон түүнийгээ хүчинтэйгэдэг нь Монголын нийтлэг үзэгдэл боловч нэгэнт огцорсон л бол тамга нь зүгээр л дурсгал юм. Тамга барих эрхгүй хүн хаясан гээсэн, эргээд олсон байсан ч хүчингүй. Тамга шинээр хийлгэхээр бол АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас зөвшөөрөл авах бэлгэдлийн шинжтэй дүрмийн заалт байдаг ч Монголын 330 гаруй сумын АН нам бүгдээрээ генсекийн бичиггүйгээр тамгаа хийлгээд хэрэглээд явж байна. Энэ жишгээр бол Монголын бүх сум, аймгийн намын хороодын тамга хүчингүй болчихно гэсэн үг. Л.Наранбаатарыг АН-ын гишүүн биш гэж тодорхойлон дарж байхад нь харин тэр тамга нь ч, тамга баригч нь ч хүчин төгөлдөр байсан юм.

“АН-ыг гишүүд нь биш МАН мэддэг болж. АН-ын Хяналтын хороо хуралдахгүй бол өлсөнө гэж зарладаг ч болж. Өлсмөөр байж болно. Харин Хэн? Юун төлөө ? өлсөх гээд байна вэ? Харин ч идэхийн тулд өлсөх гээд байгаа юм биш үү?. Өлсөхдөө хүрвэл бид өөрийн намын төлөө өлсгөлөн зарлаж, бүр олуулаа тэмцэж чаддаг. Манай нам өөрийн толгойтой, өөрсдийн гишүүдтэй. Айл айлын явдал тусдаа, олгой хагаравч тогоондоо гэдэг шүү дээ, Н.Алтанхуяг дарга аа. МАН-ын Шинэчлэх хорооны Т.Аюурсайхан тэргүүтэн “Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцор” хэмээн суулт зарлаж өлсөхөөр айлгаж байгаа энэ цаг үед яг адилхан оноосон нэртэй, НАМЗХ-ны гаралтай Л.Наранбаатар нар АН-ын дотоодод усны дусал мэт ижилхэн операци хийхээр төлөвлөж байна. Өөр намыхан манай төлөө өлсөж чадах уу? Өөрийн намынхаа төлөө бид тэмцсэн шиг тэмцэж чадна, өөрөө төв талбайн хүйтэн цементэн дээр 20 жилийн өмнө хоолоо сойж явсан Та ч үүнийг мэднэ. Төрийн ордны гаднаас ч, дотроос ч нэгэн зэрэг АН, даргынх нь эсрэг явуулж буй МАН-ын технологийг туршлагатай улс төрч Таныг ойлгож таслан зогсооно гэдэгт итгэж байна. Таныг МАН-ынхан биш АН-ынхан дэмжинэ, Та ч МАНАН-д биш намдаа итгэнэ гэдэгт найдна” хэмээн АН-ын гишүүд үзэж байна.

Дархан-Уул аймгийн АН-ын жинхэнэ гишүүд

Эх сурвалж: medee.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин