Түүхэнд хамгийн залуу Нобелийн шагналтан
"Энэ шагналыг үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй хүүхдүүдэд зориулж байна” гэж Малала мэдэгдлээ-
Энэ жил дөнгөж 17 нас хүрсэн Малала энэ нэр хүндтэй шагналын түүхэнд хамгийн залуу шагналтан нь боллоо.
Малала Юсуфзаи. AP Photo/Rui Vieira
Нобелийн шагналтан болж байгаа Пакистаны Малала Юсуфзай өөрийн шагналыг дуугарах эрхгүй хүүхдүүдэд зориулж байна гэдгээбаасан гаригт Британийн Бирмингем хотод хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
"Энэ шагналыг үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй хүүхдүүдэд зориулж байна” гэж Малала мэдэгдээд, тийм хүүхдүүдэд л зориулагдсан шагнал гэдгийг онцлонтэмдэглэжээ.
Шагнал авч байгаа нь түүний хувьд нэр хүндийн хэрэг бөгөөд “хүч өгч зоригжууллаа” гэж Малала хэлэв. “Энэ бол өрөөнд хадгалагдаж байх зүгээр нэг металлынтасархай биш. Миний хувьдурам бадраан урагш хөдөлгөсөн, өөртөө итгэх итгэлийг нэмсэншагнал бөгөөд хүмүүс миний үйлсийндэмжиж байгааг мэдэрсэн хэрэг боллоо”хэмээнтэр онцолжээ.
Бирмингем хотын сургуульд химийн хичээлээ хийж байхдаа Малала тэр нэр хүндтэй шагнал авснаа мэдсэн гэнэ. “Шагналтан болсноо мэдээд би сургуулиа хаяхгүй, заавал төгсөнө гэж шийдлээ” гэж тэр ярьжээ. Сургууль нь дэмжиж байгаад тэр талархсан байлаа. Шагнал нь шалгалтаа өгөхөд туслахгүй нь мэдээж. Бүх зүйл миний мэдлэгээс хамаарна гэж Юсуфзай тэмдэглэжээ. Мөн тэрээр энэтхэг хүнтэй шагналаа хуваалцаж байгаадаа баяртай байна гэв. Хожим тэрээр энэтхэгийн хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Кайлаш Сатьяртхийн нэрийг дуудаж чадахгүй хүнд байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Хүүхэд боловсрол авах эрхийн төлөөх тэмцлийн бэлгэдэл нь Юсуфзай болсон юм. Сүүлийн хоёр жилийн доторбүсгүй янз бүрийн хурал чуулга тэдний тоонд НҮБ-ын хүрээний арга хэмжээнд тогтмол оролцож ирэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Малалатай тогтмол уулзаж, утсаар ярин түүний хүчин зүтгэлийг дэмждэг.
Энэ жил 17 нас хүрсэн Малала энэ нэр хүндтэй шагналын түүхэнд хамгийн залуу шагналтан нь болж байна. Тэрээр 11 настайгаасаа интернэтээр блог хөтлөн түүний төрсөн Хайбер-Пахтунхва мужийн Сватдүүрэгт шариатын хууль тогтоох гэсэн талибуудыг шүүмжилж байв. Үүнийх нь төлөө 2012 оны аравдугаар сарын 9-нд түүний явсан сургуулийн автобусанд талибууд халдан Юсуфзайг буудсан байлаа.
Хүний эрхийн төлөө тэмцэгчийн бусад шагнал
Хүний эрхийн төлөө тэмцэгч залуу охинд олон шагнал өгсөн юм. Эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх Симона де Бовуарын нэрэмжит шагнал, “Олон улсын эмнести”байгууллагын энх тайвны төлөө оруулсан хувь нэмрийн Олон улсын хүүхдийн шагнал, Анна Политковскаягийн нэрэмжит “Нандин чанарын элч” шагнал, Их Британийн бахархал шагнал зэргийг түүнд өгчээ. “Дэлхийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтдаа Time сэтгүүл 2013 оны дөрөвдүгээр сард Малала Юзуфзайг нэрлэсэн байна. Үүний зэрэгцээ Европын парламент “Чөлөөт санаа бодлын төлөө гэдэг Сахаровын нэрэмжит шагналаа түүнд өнгөрсөн онд хүртээжээ.
Нобелийн шагналтан Сатьяртхи: Малала Юсуфзайн хамт шагналтан болсондоо би их баяртай байна
Кайлаш Сатьяртхи.AP Photo/Bernat Armangue
Пакистаны уугуул Малала Юсуфзайтай хамт шагнал авсандаа их баяртай байгаагаа Энэтхэгийн хүний эрхийн төлөө тэмцэгч Кайлаш Сатьяртхи мэдэгдээд Өмнөд Азид энх тайвныг бэхжүүлэхэд хамтран тэмцэхийг уриалсан байна. Нобелийн хороо тэдэнд 2014 оны Нобелийн энх тайвны шагнал өгсний дараа Энэтхэгийн хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө Сатьяртхиэнэ тухай хэлжээ. Энэтхэг, Пакистаны хооронд нөхөрсөг, сайн хөршийнхарилцааг бэхжүүлэх тэмцэлдээ тэрээр Малала Юсуфзайг урьсан байна.
Индус ба мусульман шашинтнууд, Энэтхэг ба Пакистаныиргэн тэд хэт давралтын эсрэг, хүүхдийн эрхийн төлөө тэмцэн нийтийн үйлс хийж байгааг Нобелийн хорооны мэдэгдэлд онцлон чухалчилсан байна. Энэ тэмцэлд бусад хүмүүс, олон улсын байгууллагууд, олон улсын хамтын нийгэмлэг чухал үүрэг гүйцэтгэснийг Нобелийн хороо тэмдэглэв. Өнөөдрийн байдлаар 168 сая хүүхэд тогмол ажиллаж буй бөгөөд энэ тоо нь 2000 онд 78 саяар их байсныгбаримтад өгүүлжээ. Хүүхдийн хөдөлмөрийгүндсээр нь устгах үүргийг шийдэхэддэлхий ойртож байна хэмээн Нобелийн хороонымэдэгдэлд онцолсон байна.
Энэ жил 17 нас хүрсэн Юсуфзайг Норвегийн Ажилчны нам энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн юм.
Сатьяртхи бол Энэтхэгт нэртэй улс төрийн идэвхтэн бөгөөд насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөрийн мөржлөгийн эсрэг тэмцдэг хүн юм.
Баасан гаригт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Нобелийн энх тайвны шинэ шагналтнуудад баяр хүргэн Нобелийн шагналыг олгосон мэдээ нь “Хүн бүрийн эрхэмсэгчанарыг хамгаалахгэсэн хүмүүсийн ялалт” гэжмэдэгдсэн байв.
Эх сурвалж: shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ