Өвөр хөшөөтийн уурхайгаас болж хүн мал хордоогүй байна
Баянхонгор аймгийн Баянбулаг суманд "Босоо хөх Монгол" хөдөлгөөний залуучууд нутгийн хэсэг иргэдтэй хамтарч, Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай, 150 гаруй Монгол ажилчид ажилладаг "Жи Энд Юу Голд" ХХК-ний үйл ажиллагаа явуулдаг Өвөрхөшөөтийн уурхайд үймээн дэгдээж буй талаар бид мэдээлсэн билээ. "Босоо хөх Монгол" хөдөлгөөний залуучууд болон уурхайн удирдлагуудын хооронд өрнөж байгаа маргаан одоо ч үргэлжилж байна.
"Жи энд Юу Голд" ХХК-ний зүгээс Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, ХЗ сайд Х.Тэмүүжин нарт компанийн нийт ажилчдын гарын үсэгтэй албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт одоогоор ямар нэг хариу ирүүлээгүй гэнэ. Тус компани нь уул уурхайн үйл ажиллагаагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй юм байна. Мөн Баянхонгор аймгийн мал эмнэлэгийн дүгнэлтийг үзүүлж, уурхайн үйл ажиллагаанаас болоод ямар нэгэн хүн хордож, мал амьтан үхээгүй гэдгийг мэдэгджээ.
"Жи энд Юу Голд" ХХК-ний зүгээс дээрхи хөдөлгөөний залуусыг шүүхэд өгөхөөр болсон байна.. Тус компаний үзэж байгаагаар "Босоо хөх Монгол" бүлгэм нутгийн иргэдээс өгсөн буруу мэдээллээс болоод уурхайг хаалгах, үйл ажиллагаанд нь саад учруулсан аль эсвэл энэ асуудлыг далимдуулж шантааж хийсэн гэж дүгнэж байна. Тус бүлгэм Монголын 100 хувь хөрөнгө оруулалттай "Жи энд Юу Голд" компанийг гүтгэсэн бүх постуудаа устгасан байсан бөгөөд компаний зүгээс хууль шүүхийн байгуулагад хандана гэдгээ илэрхийлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ