Ерөнхийлөгч бүлгийн дарга нарыг өрөөндөө дуудан уулзаж байна

Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч бүлгийн дарга нарыг өрөөндөө дууджээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар уулзалтад орж байгаа бөгөөд сайдуудыг давхар дээлээ тайлах үүрэг өгч байгаа юм байна.

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлаар санал авахаар хүргүүлэх үед Ерөнхийлөгч сайдуудаа давхар дээлийг нь тайлуулах байдлаар бүтцээ шинэчлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Тэгвэл энэхүү байр сууриа хатуу хамгаалахаар шийдэж шинэчлэгдсэн бүтцээр ажиллах гурван яамны сайдуудаас гадна 13 яаманд ажиллах бүх сайдууд давхар дээлгүй ажиллах ёстой гэсэн үүргийг өгч байгаа бололтой.

Эх сурвалж: www.politics.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин