Сему группийн “Алтны авдар” гэгддэг эмэгтэйг АНУ-аас авчирлаа

Сему группийн экс ерөнхий захирал Ю Бёнг Оны баруун гар, "Алтны авдар"нь гэгдэж байсан Ким Хе Ёнг (52) өнөөдөр Солонгос улсад авчирлаа.

Тэрээр Сему группийн охин компани болох Хангүг Чеяг эмийн үйлдвэрийн захирлын албан тушаал хааж байхдаа Севол усан онгоц осолдсон даруй АНУ туу зугатаан ор сураггүй алга болсон юм. Өмнөд Солонгос улсын цагдаагийн газрын хүсэлтийн дагуу, АНУ-ын цагдаагийн газраасэрэн сурвалжилсны дагуу 1 сарынөмнө олж саатуулагдсан Ким Хе Ёнг нь эх орондоо ирэх хүсэлгүй байсан ч визийн хугацаа хэтэрсэн түүнийг албадан буцаасан нь энэ юм байна.

Севол усан онгоц осолдсоноор ослоор амь насаа алдагсдын гэр бүлд үзүүлэх нөхөн төлбөр, ор сураггүй алга бологсдыг эрэн сурвалжлах ажиллагааны зардал, далайд живсэн онгоцыг татан гаргах ажиллагааны зардал гээд нийт 600 тэрбум вон шаардагдах ба энэ бүхнийгСему группийн экс ерөнхий захирал Ю Бёнг Оны гэр бүлийнхний хууль бусаар олсонэд хөрөнгөнөөс гаргаж авна гэж Солонгос улсын цагдаагийн газраас мэдэгдэж байгаа юм. Одоогоор дээрх мөнгөнөөс ердөө 200 тэрбум воноор үнэлэгдэх эд хөрөнгө, газар, барилга, бэлэн мөнгө, үнэт цаасыг хураан аваад байгаа ба үлдэгдэл нууц хөрөнгөний дийлэнхийг АНУ-аас саатуулагдан ирээд байгаа Ким Хе Ёнгоос олж авна гэжээ.

Ю Бёнг Оны баруун гар, "Алтны авдар " нь гэгдэж байгааКим Хе Ёнг нь олон жилийн турш Сему группийн эд хөрөнгийг биечлэн зохицуулж, олсон ашгаасаа Ю Бёнг Оны гэр бүлд дамжуулан өгдөг байсан нэгэн бөгөөд тэрээр өөрөө Сему группийн бүх охин компаниудын хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг байсан юм байна.

Эх сурвалж: www.mglradio.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин