Цагдаа нарын хоолны мөнгийг багасгасныг эсэргүүцэв

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд шаардлага хүргүүлжээ. Тэрбээр, Нийслэлийн Цагдаагийн даргын 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн албан даалгавраар цагдаагийн албан хаагчдын хоолны зардлыг багассан нь олон албан хаагчдын эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх асуудал учраас салбарын сайдад нь асуудлыг тавьсан байна.

ЦЕГ-ын даргын 218 дугаар тушаалаар эргүүл жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэдэг албан хаагчдын хоногийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоосон байдаг.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан, хээрийн сургуулилтад хамрагдсан хүмүүст 24 цагийн турш 5000 төгрөг өгдөг аж. Гэтэл хоолны зардлыг 2500 болгон багасгасан нь цагдаагийн албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд сөрөг нөлөө үзүүлнэ гэжээ.

Хүнээ бодохгүй шийдвэр гаргаж байгаа нь олон хүний дургүйцлийг ч хүргээд байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин