Луйврыг цэцэглүүлсэн наадам

Шар тивийнхэн 1951 онд анх олимпийн наадмаа зохиож байсан түүхтэй. Энэтхэгийн Шинэ Дэлигээс буухиа Азийн наадмын бамбар өдгөө 17 дахь удаагаа Солонгосын Инчонд бадамлаад буй.

Харин Монгол Улсын баг 1974 онд Ираны Тегеранд болсон Азийн наадмаас эхлэн тивийнхээ олимпод оролцсон, 1986 онд Солонгосын Сөүл хотноо болсон Азийн наадмыг хүйтэн дайны хуваагдлаас болж оролцоогүйг эс тооцвол монголчууд тивийнхээ олимпоос алтан медалийн буухиаг таслаагүй ирсэн юм.

Инчоныг оруулалгүйгээр манай улсын баг тамирчид Азийн наадмаас 15 алт, 33 мөнгө, 68 хүрэл, нийт 116 мөдаль авчээ. Харин Монгол Улсын баг тамирчид өнөөдрийн байдлаар Инчоноос дөрвөн алт, дөрвөн мөнгө, 11 хүрэл нийт 19 медальтайгаар 45 орноос 15-д эрэмбэлэгдэж байна.

Цаашид медалийн чанар тоо өөрчлөгдөх боломжтой. Учир нь, боксын тамирчин Д.Отгондалай 60 кг-ын жинд мөнгөн мөдалийн болзол хангаад байгаа бөгөөд аваргын төлөө тулалдах юм. Мөнгөн медаль халаасанд орсон гэсэн үг.

Инчоны наадамд Монгол түүхэндээ байгаагүй олон тамирчин илгээсэн. Нийт 231 тамирчин дасгалжуулагч гуулин улсыг эорьсон. Тэд спортын 23 төрөлд хүчээ үзэх юм.

Мөн албаны хүмүүс болон сэтгүүлч сурвалжлагч, баг тамирчдаа дэмжигчид гээд албан бус тоогоор 2000 гаруй монголчууд Инчонд очсон мэдээ байна. Тиймдээ ч манай тамирчид Азийн наадмын түүхэндээ байгаагүй өндөр амжилтыг үзүүлээд байгаа билээ.

Сагсан бөмбөгчдийн бахдам амжилт

Солонгосын Бусан хотноо 2002 онд болсон Азийн XIV наадамд Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг анх хүч үзэж байв. Тухайн үед сагсан бөмбөгөөр манайдаа л урдаа барьдаг топууд оролцож байлаа.

Ц.Шаравжамц, Т.Түвшинбаяр гээд л. Гэвч тухайн үөд манай тамирчид Солонгос, Японы шигшээ багт 80-50 онооны хол эөрүүтэй хожигдон шившгээ хутгаж байсан санагдана.

Тухайн үед Монгол Улсын шигшээ багийн захирлаар гавьяат дасгалжуулагч С.Магсар олны нэрлэдэгээр бол Маагаа багш ажиллаж байсан үе. Тэр хүн Бусаны наадмаас ирэнгүүтээ л ярилцлага өгч байлаа. Маагаа гавьяат бид хоёрын ярилцлага шигшээ багийнхаа нүүрийг тахалж цорын ганц медалийг авсан Оска гавьяатыг (О.Пүрэвбаатар) магтахаас эхэлсэн ч удалгүй шүүмжлэлээр өрнөж билээ.

Түүний хамгийн их шүүмжилсэн нь сагсан бөмбөгийн шигшээ баг байв. Тэрбээр "Сагсан бөмбөгийн шигшээ багаас болж ичиж үхэхээ шахлаа. Ер нь багийн спорт Монголд зохихгүй юм байна" хэмээж байв. Энэ бол 12 жил буюу гурван олимпийн циклийн тэртээд болсон яриа.

Харин өнөөдөр байдал өөр болжээ. Азийн наадмын урьдчилсан буюу хамгийн доод зиндаанаас тоглолтоо эхлүүлсэн Т.Санчир, Б.Билгүүн тэргүүтэй сагсан бөмбөгчид гайхамшигтай тоглолтыг үзүүлсэн. Манай багийн эхний хохирогч Хонконгийн баг байсан бол хоёр дахь тоглолтдоо Мальдивыг 112:52 буюу 54 онооны зөрүүгээр бут ниргэсэн юм.

Энэ хоёр тоглолтоос Азийн бусад баг Монголын шигшээ багийн хөгжил арай өөр шатанд хүрснийг харсан. Тиймдээ ч олон орны дасгалжуулагчид манай тоглолтыг зааланд ирж үэсэн байдаг.

Кувэйтийн багт шүүгчийн алдаанаас болж нэг онооны эөрүүгээр хожигдон хэсгээсээ хоёроор гарч, "О" хэсэгт БНСУ, Йорданы багтай орж дэлхийд чансаагаараа 27-д эрэмбэлэгддэг Йорданы багийг 74:83-аар буулган авсан. Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг Инчонд нийт найман тоглолт хийж гурав хожиж, тав хожигджээ.

Багаа хожилд хөтлөхөд гол ачааг үүрсэн Т.Санчир, Б.Билгүүн нар оноо авалтаараа энэ наадамд айргийн тавд орж Азийн лиг тэднийг сонирхож эхэллээ. Мэргэжлийн бус, ажлынхаа заваар сагсан бөмбөг тоглодог тэднийг хэрхэн ийм төвшинд тоглож байгааг шар тивийнхэн гайхаж байна.

Солонгосын сонины тоймч манай багийг “Өлсгөлөн бар"-тай зүйрлэв. Бусад нь харин эрүүгээ мултлах шахам алмайрсан, шооконд орсон. Залуучуудын яриагаар өнөөдрийн 19 медалиас илүү сагсан бөмбөгчдийн хожил монгол түмнийг, ялангуяа залуусын цөсийг хөөргөж чадлаа.

Багийн спорт үнэхээр агуу бөгөөд олон нийтийг байлдан дагуулж чадаж байгааг эндээс харж болох. Инчонд манай сагсан бөмбөгчид Азид гарч ирснээ зарлав. Ямар сайндаа л Монгол Америкийн шигшээ хоорондоо тогловол яах бол гэж асуухад, цаад Санчир, Билгүүн чинь хэнээс ч айдаггүй болохоор гурваас шидсээр байгаад хожчихож магадгүй шүү гэсэн яриа гарах вэ.

Солонгосуудын доромжлол

Монгол Улсын жүдогийн шигшээ баг сүүлийн жилүүдэд өнгөтэй байгаа. Азийн наадмын өмнөхөн ОХУ-ын Челябинск хотноо болсон дэлхийн аваргаас нэг түрүү авсан. Эмэгтэй баг маань мөнгөн медаль хүртсэн гээд амжилт арвинтай яваа. Энэ амжилтаа бататган Азийн наадмаас гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл мөдаль хүртээд байна.

Эмэгтэй багийн хувьд Японы багийг аргалчихвал түрүүлэх нь тодорхой хэмээж байв. Гэтэл багийн барилдааны өмнөхөн манай эмэгтэйчүүдийн хоолноос зүй бус зүйл гарсан. Спортын өртөнцөд сэтгэлзүйн дайралт хийж, өрсөлдөгчөө буулган авах нь элбэг тохиолдоно.

Гэвч энэ бол байж боломгүй зүйл. Инчоны наадмын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ наадмыг зохион байгуулагчдад албан ёсоор гомдол тавьсан ч уучлал хүссэн болоод өнгөрсөн.

Мөн Монгол Улсын Төрийн далбааг доош нь харуулж өлгөсөн зэрэг урьд урьдын Азийн наадамд гарч байгаагүй, монголчуудыг доромжилсон янз бүрийн үйлдэл Инчоны наадамд гарсаар байна.

Шүүлтийн луйвар

Зүй бус үйлдлээр дүүрэн байгаа, үүгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлдэх Инчоны наадам луйвраар үргэлжлэх болов. Энэ нь Солонгосын шигшээ баг нутгийн дэвжээн дээрээ ямар ч хамаагүй үнээр медалийн тоогоор тэргүүлэх эорилт тавьсантай холбоотой хэмээн спортын аналистууд тайлбарлаж байна.

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт болон Энэтхэг, Казахстаны боксчид, сонгомол барилдааны 71 кг-д Солонгосын бөхийг Ираны тамирчин илт давуу байхад оноог нь өгөлгүй булхайтай шүүж ялалтыг Солонгосын тамирчинд өгсөн, Энэтхэгийн эмэгтэй боксчин медалийн тавцан дээр эсэргүүцлээ илэрхийлж, хүрэл медалиа Солонгосын тамирчинд зүүж өгсөн, Ираны бөх дэвжээн дээр эсэргүүцлийн суулт хийсэн зэрэг урьдын Азийн наадамд урьд хожид гарч байгаагүй шүүгчдийн булхай Инчонд үргэлжилсээр.

Спортын өртөнцөд булхайтай шүүлт гарах бараг л хэвийн зүйл байв. Гэхдээ сүүлийн жилүүдэд тамирчны ид үөийн амжилтыг хийсгэж оддог шүүлтийн булхайг багасгах тал дээр түлхүү анхаарч байгаа.

Энэ ч утгаараа шүүгч нарт илүү их хариуцлага тооцох болж тэр хэрээр булхай луйвар багасч байв. Харин Инчоны наадамд сүүлийн жилүүдэд гарч байгаагүй олон луйвар гарах боллоо хэмээн ганц Монголын бус олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугих боллоо.

Өнөөдрийн байдлаар Инчонд спортын гурван төрөлд дэлхийн 17 дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байна_ Маргааш орой 19 цагаас Инчоны наадмын хаалтын ажиллагаа болж, багийн нэгдсэн дүн гарна.

Л.Оюу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин