Туул голын усанд аврагч робот туршив
Өчигдөр Нийслэлийн онцгой байдлын газрын аврагчид удирдлагаар ажилладаг аврах робот буюу завийг Туул голын усанд туршиж үзжээ.
Аврагчдыг усанд шумбан объектод хүрэх хугацаанаас илүү хурдан буюу 40км/ц хурдтай аврах ажиллагааг явуулдаг уг завь нь усанд живж буй хүнийг аврах болон усан доторх биетийг илрүүлэх, эрэн хайх ажиллагаанд лазер ашиглан анхны тусламж үзүүлэх зэрэг хөдөлмөр хөнгөвчлөх үүрэгтэй юм.
Тодруулбал, усан дотор эрэн хайх ажиллагаа явуулахад лазерь нь усны гүн, талбай тус бүрт 1000 метрт тусч биетийг мэдрэн байгаа газрыг нь заадаг байна. Харин аврах ажиллагааны тухайд живж буй хүн тухайн завинаас барьж зүүгдсэнээр уснаас гаргах анхны тусламжийн үүргийг гүйцэтгэдэг гэнэ. БНСУ-ын “Hydro Nalix” ХХК НОБГ-т эл завинаас 10-ыг санал болгоод байгаа бөгөөд өчигдөр 50 инчийн “Эмили” нэртэй завийг туршжээ. Энэ нь баттерейгаар ажилладаг бөгөөд хоёрыг нийлүүлбэл бүр хүчтэй болж обьектыг амжилттай авардаг аж.

- See more at: http://www.wikimon.mn/content/57176.shtml #sthash.LleK5tMD.dpuf.jpg","thumb":"s/n/s/dpuf.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ