Хамгийн хурднаар өөх шатаах 17 арга

1.Ногоон цай уу

Өнөө үед ногоон цайны ашиг тусын тухай өдий төдий судалгаа гарч. Эдгээр судалгаагаар хорт хавдрын эсрэг хүртэл идэвхтэй тэмцэх ид шидтэй гэдгийг тогтоож. Харин турахад ямар ашиг тустай болохыг тайлбарлавал өдөрт гурван удаа ногоон цай уудаг хүмүүсийн бодисын солилцоо дөрвөн хувиар нэмэгддэг болохыг мөн л судалгаагаар тогтоожээ. Энэ нь та зөвхөн ногоон цай ууснаар өдөрт 60 калори шатаах боломжтой гэсэн үг. Ногоон цайн дахь катечин хэмэээх бодис бодисын солилцоог идэвхжүүлэгч тархины норепинефриний ялгаруулалтыг нэмэгдүүлдэг аж.

2. Төмөр шах

Үнэндээ янз бүрийн аэробик, фитнес хөтөлбөрөөс төмөр шахах буюу хүндийг өргөлтийн дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нь калорийг илүү хурдан шатаадаг болохыг энэ талын мэргэжилтнүүд хэлж байна. Бодигийн иймэрхүү дасгалууд нь таныг аль хэдийнэ дасгалаа хийж дуусаад хоёр цаг өнгөрсөн хойно ч бодисын солилцоог идэвхжүүлсэн хэвээр байдаг гэнэ. Жишээлбэл, сууж босох, шатаар өгсч буух, турникэн дээр суниах, гэдэсний таталт зэрэг энгийн дасгалыг өдөрт 10-аар хийгээд байхад л үр дүнгээ өгнө.

3.Төмөр ид

Тийм ээ, төмөр шахахаас гадна төмөр идэх ч хэрэгтэй. Хүний биед төмөр мэтийн эрдэс бодис дутагдсанаар эсэд хангалттай хэмжээний хүчилтөрөгч хүрч очихоо болж, улмаар бодисын солилцоог ч удаашруулдаг.Төмөр нь малын мах болон тахианы маханд төрөл бүрийн арвай буудайнд агуулагддаг.

4. Ус уу

Энэ зөвлөгөөг сүүлийн үед фитнессийн мэргэжилтнүүдээс эхлээд эмч докторууд бүгд өгдөг болжээ. Тодорхой хугацааны дотор уулсан хоёр аяга ус нь бодисын солилцоог 17 хувь хүртэл нэмэгдүүлдэг учир хэрэв та өдөрт уудаг усны хэвийн хэмжээг 1,5 литрээр нэмэхэд л жилдээ 17400 калори шатаахаар байгаа юм.

5. Бамбай булчирхайгаа шалгуул

Таны бодисын солилцоо нэг л удаашралтай, хэвийн бус санагдаж байна уу. Турах гэж хичээсэн ч жин хаяж өгөхгүй байна уу. Тэгвэл бамбай булчирхай эрүүл эсэхийг шалгуулах хэрэгтэй. Хэрвээ түүнд асуудал байвал эмчлүүл. Үүний дараа жин хаяхад илүү амархан болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин