Орос эр нэг орой хоёр сая фунт үрж арабын шейхийг алмайруулав

Оросын тэрбумтан нэрийг нь дурдаагүй эр Лондонгийн Playboy клубын Salvatore"s бааранд болсон гоёл чимэглэлийн Vashi Dominguez салоны үдэшлэгийн үеэр 20 мянган фунт стерлингээр оргилуун дарс авч уугаад дараа нь их хэмжээний мөнгөөр гоёл чимэглэлийн зүйл худалдан авчээ.

Оросын “Дни.ру” сайтын мэдээлснээр тэрээр 980 мянган фунтээр хүзүүний зүүлт, 356 мянга, 145 мянга, 109,5 мянган фунтын үнэ бүхий гурван бугуйвч, 111,6 мянган фунтын үнэ бүхий 14 каратын алмаазан шигтгээтэй ээмэг худалдан авсан нь нийтдээ 2,042 сая фунт стерлинг болсон байна.

Түүний ингэж тансагласан арга хэмжээнд Лондон, Орос, Европын орнуудын баяцуул, арабын шейхүүд байж түүний хэрхэн мөнгө цацаж байгааг хараад алмайрцгаажээ. Орос эр юу авахаа хувийн нарийн бичгийн даргадаа хэлээд тэр нь бүгдийг авч тооцоо хийсэн гэнэ.

Эх сурвалж: www.assa.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин