Инчёны наадамд 140 тамирчин хувийнхаа зардлаар оролцжээ
Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 11 дэх өдрөө үргэлжилж байгаа билээ. Энэ удаагийн наадамд манай улсын баг тамирчид өндөр амжилтыг гаргаж байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар /өчигдөр/ монголын баг тамирчид дөрвөн алт, дөрвөн мөнгө, 10 хүрэл медалийн эзэд болж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүллээ. Тэгвэл сүүлийн үед тэмцээнд оролцож байгаа баг тамирчдын зардал мөнгөтэй холбоотой асуудал олон нийтийн сүлжээгээр ихээхэн яригдаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор бид ССАЖЯ-ны Биеийн тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бахытжантай ярилцлаа.
-ССАЖЯ байгуулагдсанаас хойш тамирчдыг хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ?
-Манай шигшээ баг, тамирчид Азийн наадамд урамтай сайхан амжилтуудыг үзүүлцгээж байна. ССАЖЯ байгуулагдан бодлогын шинж чанартай олон ажлыг хийсэн. Нэн тэргүүнд багийн спортынхны талаар ярилцсан. Өмнө нь багийн спортын тамирчдад ганцаарчилсан спортын төрлөөр амжилт гаргасан тамирчны 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг Засгийн газраас олгодог байсан. Тиймээс2014 оны Засгийн газрын 64 дүгээр тогтоолоор хэрвээ багийн спортод амжилт гаргаваляг л ганцаарчилсан төрлийн тамирчинтай дүйцэхүйц хэмжээний мөнгөн шагнал олгох асуудлыг шийдвэрлэсэн.
-Яг улсын төсвөөс багийн спортыг хэрхэн дэмждэг вэ?
-Улсын төсөв гэдэг бол хязгаартай. Гэхдээ энэхүү хязгаарлагдсан төсвийг тодорхой хэмжээнд том спорт, багийн, ганцаарчилсан гэж ялгаварлахгүйгээр бүхий л спортын төрөлд хүртээх нь бидний нэг зорилго. Энэ жилийн хувьдманай баг тамирчид Сочигийнөвлийн олимпийн наадам, Сочигийнөвлийн паралимпийн наадам, зуны залуучуудын олимпийн 2 дугаар наадам, Инчёнынаадамд тун амжилттай оролцсон бөгөөд тун удахгүй аравдгаар сард болох хоёр төрийн пара наадам оролцох гэж байна.Эдгээр бүхий л наадамд оролцож байгаа баг, тамирчиддаа тодорхой хэмжээний туслалцаа, дэмжлэгийг ССАЖЯ-ны зүгээс үзүүлсэн байгаа. Мэдээж шигшээ багийн 90 гаруй тамирчин, багш, дасгалжуулагч мааньшигшээбагийнхаа төсөвт тусгагдсаны дагуу төсвөө хуваарилсан.
-Азийн наадамд яамны зүгээс хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-ССАЖЯ-ны зүгээс бид Инчёны Азийннаадамд зориулан 47 сая төгрөгийг төсөвлөсөн байсныгаа Монголын Үндэсний Олимпийн хороогоор дамжуулан шигшээ баг болон нийт оролцож байгаа тамирчдадаа гэрээ байгуулан олгосон байгаа.
-Монголын сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Б.Оргил Азийн тэмцээнд явахад бэлтгэл хийх байргүй, зардал мөнгөний бэршээл тулгарч байсан талаар ярьсан. Багийн спортод төрөөс хайнга ханддаг.Азийн наадамд оролцооор бэлтгэлээ хийх гээд гуйсан ч заал олгоогүй. Хувийн сургуулийн заалыг гуйж бэлтгэлээ ханасан гэж ярьсан. Та спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын хувьд үүн дээр тайлбар хийхгүй юу?
-Дээр хэлсэнчлэн тэмцээн, уралдаанд оролцох зардлыг гаргаж өглөө.Мөн ССАЖ-ын сайдын тушаалаар “Шигшээ багийг сонгон шалгаруулах журам” гарснаар бид завал цалинтай, том төрлүүд гэлтгүй амжилт гаргах боломжтой бүхий л төрөл дээрээ заал талбай, хувцас, хэрэгсэл, эм, витаминжуулалт, бэлтгэл цугларалтанд гарах зардлыг төрөөс хариуцах боломжийг хангаж өгсөн. Одоо бид үүнийг ажил хэрэг болгох, төсвийн асуудлаар тодорхой хэмжээний дэмжлэг хүлээж байна. Ирэх оноос энэ төсөлд төсөв зарцуулахаар яригдаж байгаа. Бид уг төслөө Сангийн яам, зохих байгууллагууд нь танилцуулсан. Ерөнхий сайд хүртэл дэмжээд явж байгаа.
-ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл шигшээ багуудынхаа тоог өргөтгөсөн. Жишээ нь яам байгуулагдсанаас хойш өмнө нь байгаагүй шатрын шигшээ баг байгуулан зохион байгуулалтад оруулсан. Өнөөдөр улсаас цалин авдаг хэдэн шигшээ баг, тамирчин байдаг вэ. Энд сагсан бөмбөгийнхөн байдаггүй юм уу?
-Өнөөдрийн байдлаар улсаасцалин авч байгаа 158 багш, дасгалжуулагч, тамирчин үндэсний шигшээ баг дээр спортын 17 төрөлд байдаг. Хамгийнсүүлийн шигшээ багийн отгон гишүүд бол мэдээж шатрын холбоо, таеквондочид маань байгаа. Цаашид шигшээ баг сонгон шалгаруулах сайдынжурам гарсан. Өөрөөр хэлбэл, шигшээ баг өнөөдөр байнгын цалинтай байна. Мөн тухайн спортын холбоодыг байгуулах, түүнийг хэрхэн яаж дэмжих вэ гэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Үүнд эм, витаминжуулалт, бэлтгэл хийх заал, талбай, хувцас, хэрэгсэл, бэлтгэл, цугларалтын зардал мөнгөөр дэмжих гэх мэтчилэн олон зүйлүүд багтана.
-Зүүн Азийн Сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эмэгтэй баг тамирчид зардал мөнгөгүйгээсээ болоод явж чадаагүй гэсэн. Сая Азийн наадамд дасгалжуулагч нь 14 сая 500 мянган төгрөг зээлээд явсан байна. Ер нь ирэх оны төсөв батлагдах гэж байна. Яамнаас ямар зардал мөнгийг шийдэж өгөх хүсэлт гаргасан бэ. Ирэх жил тэмцээн наадмууд дахиад л болно. Дээрх дүр зураг давтагдсаар байх уу?
-Манай спортын салбарын санхүүжилт улсын төсвийн 0.5 хувьтай тэнцүү. Эдгээр 0.5 хувийн зардлаар хийх зүйл нь тодорхой байдаг. Аймаг, орон нутагт биеийн тамир спортын үйл ажиллагааг явуулах, уралдаан тэмцээний зардал гэж хуваарилагддаг.Мөн үүнээс тодорхойхувь нь буюу жишээ нь бидэнд 10 тэрбум төгрөгбайлаа гэхэд 50 хувь ньүндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагч, тамирчдад хуваарилагдаж,эрх авахын төлөөх тэмцээнүүдийн зардалд зарцуулагддаг. Үлдсэн зардал нь нийтийн биеийн тамир,хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, залуучууд, багийн спортын асуудал гэх мэт олон зүйлд хувиарладаг. Бид гол зорилтот төсвөө шигшээ баг руугаа өгөн үлдсэн төсвийг боломжийн хэрээр хуваарилж байгаа. Өнөөдөр эмэгтэй сагсан бөмбөгчид зардлаа даагаад явлаа гэж яригдаад байгаа. Азийн наадамд шигшээ багийн 90 тамирчнаас бусад нь буюу ганцхан сагсчид ч биш, өөр 140 тамирчин өөрсдөө зардлаа даагаад явсан. Өнөөдөр гандболын тамирчид ч гэсэн 20 гаран хүний бүрэлдэхүүнтэй багаарааөөрсдийнхөө зардлыг даагаад явж байгаа. Тэд амжилт гаргахгүй байгаа учраас тэр талаар ярихгүй амжилт гаргаж байгаа сагс руу хошуураад байх шиг байна л даа.
Г.Даша
СЭТГЭГДЭЛ БИЧИХ