Азийн наадамд оролцсон тамирчин камер хулгайлаад баригджээ
Солонгос улсад болж буй Азийн тоглолтод оролцож байгаа тамирчин хулгай хийжээ. Тодруулбал, Япон улсын усанд сэлэлтийн эрэгтэй тамирчин 25 настай Т.Науяа Солонгос улсын нэгэн сэтгүүлчийн камерыг хулгайлсан хэрэг үйлдэн баригдсан байна.
Тэрээр өнгөрсөн 25-ны өдөр өөрийн орны тамирчнаа дэмжихээр тэмцээн үзэж байхдаа ойролцоо зураг аван зогсож байсан Солонгос сэтгүүлчийн сандал дээр түр орхисон 8 сая воны үнэтэй камерыг хулгайлжээ.
Японы баг тамирчдын дарга хэвлэлийн хурал хийж уучлалт гуйсан байна. Науяаг шигшээ багаас хасч, түүний гаргаж байсан бүх амжилтыг хүчингүйд тооцно хэмээн мэдэгджээ.
Хэргийг Инчеон хотын цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд түүнийг цагдаагийн газар мэдүүлэг авах, Олон улсын Усанд сэлэлтийн холбооноос зохих ял шийтгэл оноохоор Солонгос улсад үлдээжээ. Харин бусад усанд сэлэлтийн тамирчид эх орон руугаа буцсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ