Монголын боулингчид эх орныхоо нэр хүндийг "Уландаа гишгэв"

"Инчён 2014" Азийн наадмын тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцон, ард түмнээ баярлуулж байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр үүний хажуугаар эх орныхоо нэрийг унагааж буй нөхдүүд ч бас байна. оролцож байна. Азийн наадамын боулингийн тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа билээ. Өчигдөр эрэгтэйчүүдийн хос тоглолтын төрөлд Монголын гурван баг оролцохоор мэдүүлгээ өгсөн байсан ч хоёрдугаар багт тоглох М.Түвшинсанаа, Ц.Батжаргал нар тоглоогүй аж. Учир нь тэд БОУЛИНГ огт мэддэггүй, гартаа бөмбөгийг нь ч барьж үзээгүй нөхдүүд аж.

Энэ талаар спортын сэтгүүлч, Монголын арван байт боулингийн холбооны ерөнхийлөгч Н.Тамир фэйсбүүк хуудсандаа ингэж бичжээ. Тэрбээр “Боулингчдын хүсэн хүлээдэг тэмцээн бол яах аргагүй дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадам. Гэтэл ийм хариуцлагатай наадамд оролцож байгаа тамирчдыг нэгдсэн зохион байгуулалтгүйгээр оролцуулж байгаа холбоонд МҮОХ хариуцлага тооцох цаг болжээ.

Өмнөх жилүүдэд болсон Зүүн Азийн наадам, Азийн танхимын наадмуудад тамирчид дураараа тэмцээн хаяж явах зэрэг ийм байдал олонтаа давтагдсан. Олон улсын эрхтэй мөртлөө дотооддоо үйл ажиллагаа нь доголдсон, нэг ёсондоо тэмцээн зохион байгуулдаггүй мөртлөө бусдын хийсэн ажил дээр тоглолт хийдэг арчаагүй нөхдүүд дахиад энэ спортоор хэдэн жил ингэж тоглох юм бол оо. Нийлээд, хамтраад хийе, цугтаа урагшилъя гэхээр хойшоо суучихдаг.

Тэгээд олон улсын тэмцээнд тамирчдыг оролцуулах болохоор бид явуулна гээд бүтэн жил бусад холбооны хийсэн тэмцээнээр бэлтгэлээ хангасан тоглогчдыг өмчилдөг энэ байдал арай л хэрээс хэтрээд байна. МАБХ энэ оны хоёр, гуравдугаар сард МҮОХ-нд баг тамирчдын сонголтыг хийхдээ ийм шалгуураар хийе, албаны хүмүүсээ хариуцлагатай байлгая, гадаадад сурч байгаа хагас мэргэшсэн тоглогчид, шинэ залуу, өсөх ирээдүйтэй тамирчдаасаа шигшээ багтаа оруулья гэсэн олон санал, хүсэлт гаргасан. Хоёр тамирчны нэрийг бөөн асуудал болгож байж шигшээ багт оруулсан. Хэрвээ бидний саналыг хүлээж авсан бол бие биедээ хяналттай, нэгдсэн удирдлагатай байх байлаа.

Дээр нь анхнаасаа хэдхэн хүний нэр зохион байгуулах хороонд явуулснаас дөрөвхөн эмэгтэй тамирчин оролцож, бусад тамирчдын гадаадын тэмцээнд оролцох эрх хаагдсан. Одоо сарын дараа болох Дэлхийн цомын тэмцээнд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр улсын аварга болж үзээгүй хүнийг явуулахаар болсон тухай сонсогдсон.

Боулинг огт мэддэгүй, дурын нэг нөхөр Азийн наадмын боулингийн албаны хүний мандат зүүгээд тамирчдын тосгонд сэлгүүцээд явж байна гэхэд та бүхэн итгэх үү. Байдал ийм л байна. Бид хөгжмөөр байна, урагшилмаар байна. Сагсан бөмбөгийн залуусыг хар. Шударга өрсөлдөөнөөр спорт хөгжинө шүү дээ”

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Монголын Арванбайт Боулингийн Холбооны Ерөнхийлөгч, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн Н.Тамир

Улаанбаатар хот 2014.09.26-ны өдөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин