Монгол-БНХАУ Тоглолтын өмнө
Монгол улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг дэлхийд эрэмбэтэй багуудтай эн тэнцүү тоглолт үзүүлсээр Азийн наадмын шилдэг найман багийн нэгээр шалгараад байна.
Шилдэг найман багийг хоёр хэсэгт хуваасан ба манай шигшээ хэсэгтээ БНХАУ (Азийн №1), Иран (Азийн №2), Япон (Азийн №9) багуудтай учраа таарсан байна. Өнөөдөр манай шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо 13:00 цагт БНХАУ-ын шигшээ багтай хийнэ.
Өнөөдрийн тоглолтонд гараанд гарч тоглох магадлалтай тоглогчид
Монголын шигшээ баг
Отгонбаатарын Сэргэлэн холбон тоглогч 165,
Оюунцэцэгийн Ууганбаяр (Хамгаалагч 185 см),
Тунгалагийн Санчир (Хамгаалагч 190 см),
Баттүвшингийн Билгүүн (Довтлогч 196 см),
Батдоржийн Одбаяр (Довтлогч 195 см)
Манай гарааны таван тоглогчийн дундаж өндөр 186 см бол БНХАУ-ын гарааны таван тоглогчийн дундаж өндөр 203 см байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ