Манай жүдогийн эмэгтэй тамирчдыг гутаан доромжилжээ

Эдгээр өдрүүдэд БНСУ-ын Инчон хотноо Азийн 17 дугаар наадам зохион байгуулагдаж буй. Манай тамирчид ч эхнээсээ урамтай сайхан амжилт үзүүлж элэг нэгтнүүдээ баярлуулж байгаа билээ. Тэгвэл сайны хажуугаар саар гэгчээр БНСУ-ын тал манай жүдогийн эмэгтэй тамирчдыг зүй бусаар доромжилсон тухай доорх мэдээллийг БНСУ, Ансан хотод оршин суугч Монгол Улсын иргэн Д.Нарантуяа бидэнд ирүүллээ.


Солонгосын Инчон хотноо явагдаж буй 17 дахь удаагийн Азийн тоглолтонд манай Монголын баг тамирчид амжилттай сайн оролцож байгаа билээ. Өнгөрсөн 20-23ний өдрүүдэд бөхийн жудо барилдааны тэмцээн болж жүдо бөхийн багш дасгалжуулагч тамирчид маань бахдам сайхан амжилт гаргаж түмэн олноо баярлуулсан. Гэтэл сүүлийн өдөр буюу багийн барилдааны зооны аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн манай монгол тамирчдыг гутаан доромжилсон (үнэндээ ямар үгээр илэрхийлэхээ сайн мэдэхгүй байна) хүний санаанд оромгүй хэрэг гарлаа.

Солонгосын хоол унданд дасаагүй жудо бөхийн эмэгтэй тамирчид маань өөрсдийн авч очсон борцоороо тэмцээн болсон Дувон спортын ордны нэгэн өрөөнд хоол хийж идсэн аж. Тэдний хажуугийн усанд орох өрөөнд солонгосын эмэгтэй тамирчид усанд орж байсан байна. Та бүхний мэдэж байгаачлан зооны аваргын төлөө эрэгтэй эмэгтэй багийнхан бүгд солонгосын багтай таарсан бөгөөд ялсан тохиолдолд алтан медалийн төлөө барилдах эрхтэй болох байсан.

Гэтэл ямар хэрэг гарсан гэж санана...


Тэдний идэж байсан борцтой хоолноос эмэгтэйчүүдийн хэрэглэдэг өдөр тутмын дамск (тэгээд бүр хэрэглэчихсэн) гараад ирэх нь тэр. Бурхан минь! Энэ чинь юу вэ?

Хоол түрүүлж идсэн хоёр эмэгтэй тамирчид маань тэр даруй огин бөөлжиж дасгалчуулагч багш нь уйлж, тэнд байсан монгол талын хариуцагч багш нар зургыг нь авсан аж. Удахгүй зооны аваргын төлөө барилдах тул уурлаж бухимдсан цочиж гайхсан сэтгэл зүрхээ дарах гэж ямар их хичээсэн бол...

Ийм эрүүл хүний санаанд оромгүй жигшүүртэй үйлдлийг хийсэн хүн улс орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож байгааг яалтай билээ...

Мэдээж Монголын талын хариуцагч багш ажилтнууд холбогдох ажилтан, байгууллага, холбоонд мэдээлэх нь ойлгомжтой. Гэхдээ миний хувьд үүгээр зогсохгүй жигшүүртэй үйлдэл хийсэн эзнийг нь олж Монголын баг тамирчдаас уучлалт гуйлгуулах ёстой гэж бодож байна. Тэр бүү хэл Азийн тоглолтыг зохион явуулах комисс, Солонгосын жудо бөхийн холбоо, Дувон спортын ордны хариуцагч албан ажилтныг хатуу анхааруулж, хэвлэл мэдээллээр нэвтрүүлэх ёстой.

Энд Солонгосын хэвлэл мэдээллээр Азийн тоглолт маш сайхан болж байна гээд цаг тутам нэвтрүүлж байгаа. Өөрийн оронд явагдсан тэмцээн дээр ийм хэрэг гарсныг хэзээ ч мэдээлэхгүй гэдэг нь ойлгомжтой.

Хэрвээ Монголын баг тамирчдаас албан ёсоор уучлалт гуйхгуй, хэргийг тэгс ингэс гээд өнгөрөөх тохиолдолд өчүүхэн миний бие Солонгосын хэвлэл мэдээллийнхэнд хандан болсон явдлыг нэгд нэгэнгүй илчлэнэ гэж зориг шулуудаад байна.

Нутаг нэгт та бүхэн бөх зүрх гаргаж бичсэн энэхүү зүйлийг маань олон түмэнд дамжуулан тарааж өгөөсэй гэж хүснэм.

Д.Нарантуяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин