Канген ус гэж чухам юу вэ?

Хүний биеийг эрүүлжүүлдэг “Канген Ус” зардаг цэг хаа сайгүй нээгдсэн харагддаг. Канген усыг уугаад илүүдэл жин, өвчнөөсөө салсан гэх хэсэг хүн байхад эсрэгээрээ бохир усны хоолой цэвэрлэдэг гэх мэдээлэл түгээд байна. Мэдээллийн мөрөөр судлавал уг усны төхөөрөмжийг Японы “Энажик” компани үйлдвэрлэдэг болохыг олж мэдлээ. Энэ мэдээллийн аль нь чухам үнэн болохыг тодруулах үүднээс ажил хэргийн шугамаар Монголд ирээд буй тус компанийн төлөөлөгч ноён Ооучи сан-тай ярилцах боломж таарлаа.

-Канген ус гэж чухам юу вэ?

-Сайн байцгаана уу. “Kangen Water” гэдэг нь “Энажик” компанийн усны төхөөрөмжөөс гарч буй усны нэршил юм. Усны төхөөрөмжөөр гарч буй усаа манай компани “Канген Ус” гэж албан ёсоор патентлаж авсан.

-Монголын зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл сүүлийн үед Канген усаар бохирын хоолой цэвэрлэдэг гэж ярьж бичиж байна. Энэ хэр үнэн бодитой вэ?

-Би энэ мэдээллийг сонсоод маш их гайхсан. Үндэслэлгүй ташаа мэдээлэл тараах тухай ойлголт манай улсад бараг байдаггүй л дээ. Хүмүүсийг төөрөгдүүлсэн энэ буруу мэдээллийг залруулахын үүднээс Канген усны үүслийн талаар ярья.

Дэлхий дээр цөөхөн хэдэн газар, тухайлбал, Мексикийн Тилакоте, Францын Лоурдес зэрэг нутгийн иргэд эрүүл саруул, урт удаан насласаар иржээ. Үүний нууц нь тэр нутгийн усанд байсныг эрдэмтэд судалж тогтоосон юм. Эдгээр нутгийн ус нь устөрөгчөөр баялаг, шүлтлэг байдгаараа онцлог. Ийм ус нь хүний эрүүл мэнд, бие махбодийн бодисын солилцоонд таатай нөлөө үзүүлдэг. Энэ устай ижил чанартай усыг эрдэмтэд электролизийн аргаар гарган авсан юм.

Канген ус гэдэг нь хасах цэнэгтэй, устөрөгчөөр баялаг, жижиг бүтэцтэй, шүлтлэг ус юм. Уг усыг амьд ус, ионжуулсан ус гэж нэрлэдэг. Японы Панасоник, Трим компаниуд ч гэсэн манай компанитай адил усны төхөөрөмжийг үйлдвэрлэдэг. Канген усны төхөөрөмж нь айл гэрийн цэвэр усны цоргонд шууд холбогддог. Уг төхөөрөмжөөс Канген ус, гоо сайхны ус, цэвэршүүлсэн ус, хүчтэй хүчиллэг буюу ариутгал халдваргүйжүүлэх, хүчтэй шүлтлэг буюу орчинд ээлтэй гэсэн таван төрлийн ус гардаг.

Дээр хэлсэнчлэн эрдэмтдийн энэхүү судалгааг үндэслэн манай “Энажик” компани 1990 оноос ионжуулсан ус гаргадаг төхөөрөмжийг үйлдвэрлэж эхэлсэн.Уг төхөөрөмжөөрөө Япон Улсын Эрүүл мэнд, халамжийн яамнаас Анагаахын төхөөрөмж үйлдвэрлэгч гэсэн батламжийг 1992 онд хүртсэн. Энэхүү төхөөрөмжөөс гарч буй ус нь хүний эрүүл мэнд ба ахуй амьдралд ээлтэй тул дээрх батламжийг олгосон юм.

-“Энажик” гэдэг компани Япон улсад байдаггүй гэх мэдээлэл байна?

-Дэлхий ертөнцийг цахим сүлжээгээр холбосон эрин зуунд бид амьдарч байна. Ямар ч хүн интернет орчинг ашиглаад хүссэн мэдээллээ олж авах боломжтой болжээ. Ийм нээлттэй ертөнцөд улс үндэстэнг хуураад явах боломж байгаа гэж үү? Манай компани 1974 байгуулагдсан. Үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 40 жил болж байна. Доорх цахим хуудсаар орж манай компанийн дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. www.enagic.co.jp, www.enagic.com , www.enagic-asia.com , www.enagiceu.com

Бид шууд борлуулалтын системээр бүтээгдэхүүнээ борлуулдаг. Япон улсын патентын газраас борлуулалтын системдээ патентын эрхээ авсан. Бүтээгдэхүүн маань олон улсын ISO9001, ISO14001 чанарын стандарттайгаас гадна анагаахын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч нарт олгодог ISO13485 чанарын стандартаар баталгаажсан.

Бид төхөөрөмжиндөө таван жилийн баталгаат хугацаа, ашиглалтын 15 жилийн хугацааг тус тус олгодог. Ашиглалтын явцад гарах аливаа асуудлыг үйлдвэрээс шууд хариуцан шуурхай шийдэж өгдөг. Мөн 2003 оноос Канген усны төхөөрөмжийг олон улсанд худалдаалж эхлэсэн.

-Ямар ямар улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?

-АНУ-ын Лос Анжелес хотод гадаад дахь анхны салбараа 2003 онд нээсэн. Энэ оны байдлаар дэлхийн 25 оронд салбар компаниа ажиллуулж байна. Эдгээр салбараар дамжуулан 118 орны хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэдэг. Нэмж хэлэхэд Японы Насанд хүрэгсдийн эмгэгээс урьдчилан сэргийлэх эмч нарын нийгэмлэгээс манай төхөөрмжийг сайшаан батламж олгосон. Мөн “Leveluk” серийн бүтээгдэхүүнүүдэд АНУ-ын Усны чанарын нийгэмлэгээс “Golden Seal”өргөмжлөлийг 2011 оны зургадугаар сард хүртээсэн нь Канген усны төхөөрмжийн чанар, нэр хүндийг илтгэх биз ээ.

-Танай компани Монгол улсад салбараа нээх үү?

-Манай төхөөрөмжийн худалдан авсан хэд хэдэн хүн Канген усны төхөөрөмжийн талаар хэрэглэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Бид эдгээр хүсэлтийн дагуу 2013 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо анхны танилцуулах семинарыг зохион байгуулаа. Тэрнээс хойш хэрэглэгчдийн хүсэлтээр Монголд хэд хэдэн удаа семинар хийсэн.

Манай компани энэ аравдугаар сард Улаанбаатар хот, мөн ОХУ-ын Москва хотод албан ёсны салбараа нээх гэж байна.

-Гадуур Канген ус зарж байна. Энэ талаарх таны бодол?

-Канген усыг Улаанбаатар хотод зарж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн оны аравдугаар сард манай компанид ирсэн. “Энажик” компани ус зардаггүй зөвхөн усны төхөөрөмж үйлдвэрлэдэг. Бид худалдан авагчдын хүсэлтийн дагуу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Ус борлуулж буй төвүүд айл өрхийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор Канген усыг худалдаалж байгаа болов уу. Ус борлуулах асуудал нь танай улсын хууль дүрмээр зохицуулагдах байх. Ямартай ч Канген ус олон нийтэд танигдан нэгэн өвлийг өнгөрөөсөн. Хэрэглэгчид хоолой хатаж сэрвэлзэх зовиургүй, хамрын ханиад хүрэлгүй өнгөрсөн өвлийг сайн давлаа гэх таатай мэдээллийг ирүүлж байгаа. Бидэнд үргэлж баярласан талархсан сэтгэлээ илэрхийлж байдагт баяртай байна. Дүгнэж хэлэхэд хүмүүс ер нь мэдлэгмэдээлэл байхгүй зүйлийнхээ талаар өрөөсгөл ойлголт авч ихээхэн болгоомжилдог нь зүй ёсных. Харин бид хүмүүст өөрсдийн салбарууд дээр тогтмол болдог мэдээллийн сургалт, семинарт оролцохыг зөвлөдөг. Тэнд манай мэргэжилтнүүд энэ усны талаарх мэдээллийг нарийвчлан таниулдаг юм. Юутай ч өнөөдөр дэлхий дээр усаа сольж амьдарлаа өөрчилсөн олон сая гэрчтэй энэхүү бүтээгдэхүүнийг Монголчуудад хүргэх боломжтой болсондоо бид баяртай байгаа. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Амжилт хүсье

С.УЯНГА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин